ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 31

Өнөөдөр 2020.03.31. Энэ оны 90 дэх өдөр бол он дуусахад 276 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 32 минутад мандлаа. 19 цаг 20 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 3 хэм, шөнөдөө -11 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн өгөх өдөр тохиож байна. Мөн Хүйсээ солиулсан иргэдийг ялгаварлан гадуурхахын эсрэг өдөр юм. Азербайжанд өнөөдөр Хоморголон устгалыг дурсах өдөр бол Мальтад Эрх чөлөөний, Тайландад Нангкао хааныг дурсах өдөр.

Өнөөдөр Германы Оскарын шагналт кино найруулагч Фолькер Шлёндорф, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Кристофер Уокен, Америкийн Дэд ерөнхийлөгч асан Альберт Гор, Орос, Латвийн дуучин Лайма Вайкуле, Ирландын зохиолч Иен Макдоналд, Словены Ерөнхий сайд асан Аленка Братушек, Оросын хоккейч Павел Буре, Шотландын жүжигчин Юэн Макгрегор, Америкийн жүжигчин Лайза Коши зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1988 оны энэ өдөр БНМАУ-ын урлагийн баг Бээжин хотноо анхны тоглолтоо хийжээ.

2014 оны энэ өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Үүдэл эсийг шилжүүлэх эмчилгээг анх удаа хийж, анагаахын маш өндөр түвшний эмчилгээг Монголд нэвтрүүлэв.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1945 оны энэ өдөр дэлхийн цэргийн ажиллагааны түүхэнд анх удаа тийрэлтэт хөдөлгүүртэй онгоцыг Германы тал ашиглажээ.

1959 - Түвдийн бурханы шашны тэргүүн 14 дүгээр Далай лам Данзанжамц хил давж Энэтхэгээс улс төрийн орогнол хүсэв.

1966 - ЗХУ-ын хөөргөсөн “Луна 10” хөлөг сарны тойрог замд орсон дэлхийн анхны сансрын хөлөг болжээ.

1991 - Гүрж улсад ЗХУ-аас гарч, тусгаар тогтнох эсэх талаар ард нийтийн санал асуулга болж, 99 хувь нь тусгаар тогтнохыг хүлээн зөвшөөрчээ.

Энэ өдөр үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр үхэр, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай . Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа юм. Энэ өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, гэр бүрэхэд сайн. Харин мод суулгах, сэтгэлд сэвтэй газар очиход таагүй. Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top