Хабиб: UFC Тонид өөр өрсөлдөгч хайж байна

2020 оны 03 сарын 30

ОХУ-ын холимог тулаанч Хабиб Нурмагомедов өнөөдөр инстаграм хуудсаараа дамжуулан Америкийн Тони Фергюсонтой хийх тулаан нь коронавирусний улмаас явагдахгүй болж магадгүй байгаа талаар мэдээллээ.

Учир нь ОХУ өнөөдөр бүх хилээ хаасан тул тэр Оросоос гарч чадахгүй болсон байна.
 

Хабиб фэнүүддээ хандан “Би одоо Дагестанд байна. Маш их асуудал байна. Холбооноос надад тулаан АНУ-д явагдахгүй, Абу-Дабид болох нь бараг 99 хувь боллоо гэж хэлсэн. UFC-тэй зөвлөлдөөд бид тулаанаас сарын өмнө АНЭУ-д очихоор шийдсэн. Очтол тэнд хил хаасан, Эмиратын паспортгүй бол хэнийг ч оруулахгүй гэж мэдэгдсэн тул ОХУ-д буцаж ирсэн. Би өдөр бүр бэлтгэл хийж байгаа ч ОХУ карантин, зарлаж, хилээ хаалаа. Би одоо хаашаа ч явж чадахгүй боллоо. UFC тэмцээнээ Америкт хийхээр болсон мэдээ надад ирлээ. Намайг очиж чадахгүй бол надгүй зохион байгуулах гэнэ. Тонид өөр өрсөлдөгч хайж байгаа мэдээ ч сонслоо. Би энд өөрийн хүслээр байгаа хэрэг биш шүү дээ. Тулаан таслагдсан нь миний буруу биш, би хэзээ ч хаана ч тулалдахад бэлэн байна. Харамсалтай нь надаас хамаарахгүй зүйл олон байна” гэж мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
galt(192.82.67.235) 2020 оны 04 сарын 02

muu gulug

0  |  0
Top