Трамп: АНУ ханхүү Харригийн хамгаалалтын зардлыг даах боломжгүй

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 30

АНУ-ын эрх баригчид хэвлэлүүдийн мэдээлснээр Канадаас Нэгдсэн Улсад нүүж ирсэн Британийн ханхүү Харри, түүний гэргий Меган Марклын аюулгүй байдлыг хангахтай холбоотой зардлыг даах боломжгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп  жиргэжээ. Үүнээс өмнө Британийн “The Sun”  сонин Сассексийн гүн Харри, гүнгийн авхай Меган нар Канадаас Лос Анжелес хот руу нүүж, төвхнөхөөр болсон тухай мэдээлж байсан билээ.

Британийн ханхүү Харри болон түүний гэр бүл АНУ-ын эрх баригчдаас тэдний хамгаалалтыг хангах талаар хүсэлт гаргахгүй гэж Харригийн албан ёсны төлөөлөгч Трампын жиргэсэнд хариу болгон мэдээлжээ. Хамгаалалтын зардлыг хувийн эс үүсвэрээс санхүүжүүлсэн гэж тэрбээр дурдсан байна.

Британийн хэвлэлүүдийн тооцоолсноор, Харригийн гэр бүлийн аюулгүй байдлыг хамгаалахад жилд 12.5 сая ам.доллар шаардлагатай. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.22.32) 2020 оны 03 сарын 31

zindaa dooguur ohintoi suuj buren erheesee tatgalzuuldag t1 tsarai muutai har huuhen oliggui huuhen songoh yum

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 30

hanhyy gynj ch gej nerlehgui jiriin irged bolson shdee

0  |  0
Andro(36.11.225.156) 2020 оны 03 сарын 30

Haan hatan hanhuu gunj taij noyod ged yu l bdagiin uy uyeeree heden zuun jil ingej tansahlaj tejeelgej bj boljil bgaa yum bh da. Uls orondoo yamar nemer bdag ch yum

0  |  0
Top