КОВИД-19 | Италид хоногт 756 хүн нас барлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 30

Италид коронавирусний халдварын улмаас хоногт 756 хүн нас баржээ. Тус улсад энэхүү вирусний улмаас нас барсан нийт хүний тоо 10779 болсон байна.

“Rai24” телевизийн мэдээлснээр Италид 73880 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Тэр дундаа сүүлийн 24 цагийн дотор 3815 хүн өвчилжээ.

Тэгвэл хоногт эдгэрсэн хүмүүсийн тоо 646 байна. Эдгэрсэн нийт хүний тоо 13030 болжээ.

Оросын цэргийн вирус судлаачид Италийн Ломбарди мужид ажиллаж байгаа билээ. ОХУ Италид коронавирусний халдвартай тэмцэхэд нь тусламж үзүүлж, нийт 14 онгоцоор 100 гаруй эмч мэргэжилтэн, эмнэлгийн тоног төхөөрөмж, эмчилгээний хэрэгслийг хүргэсэн юм.

Top