Т.Нямсамбуу: Цас ихээр орсон сумдын малчдын хаваржилтын нөхцөл байдалтай танилцлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 30

Энэ сарын 23-24-ны өдрүүдэд Увс аймгийн ихэнх сумдаар цас орж, шуурч зузаан цасан бүрхүүл тогтжээ.

Үүнтэй холбоотой зарим сумын айл өрхүүдийн нүүдлийн үе таарч мал цасанд боогдох, бэлчээргүйдэх асуудлууд гарч байгаатай холбогдуулан Увс аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь, Өлгий, Тариалан сумдын нүүдлийн замд ажиллаж нөхцөл байдалтай танилцаад ирсэн байна.

Ажиллах үеэрээ малчид бэлчээр цасанд дарагдсан учир өвч тэжээл дутмаг байна гэдгийг хэлж байгаа бөгөөд үүнтэй холбоотой тус сумуудын малчдад аймгийн өвч тэжээлийн нөөцөөс хүргүүлэн ажиллахаар аймгийн онцгой комисс шийдвэрлэсэн байна.

Мөн аймгийн онцгой комисс, Аймгийн онцгой байдлын газраас энэ сарын сүүлээр цас орох, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа учир аймаг, сум, баг хооронд зорчихдоо цаг агаарын нөхцөл байдлыг анхаарч батлагдсан зам маршрутын дагуу зорчих, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байх зэргийг анхаарууллаа.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top