SOS: Бусдын амь насыг хохироосон хэргээ нуух зорилгоор гал тавьжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 30



Өнгөрөгч амралтын өдөр буюу гуравдугаар сарын 28-нд бусдын амь насыг санаатайгаар хөнөөж, хийсэн хэргээ нуун далдлах зорилгоор орон сууцанд гал тавьсан хэрэг хуулийн байгууллагад бүртгэгджээ.

Хэргийг тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Залуус” хорооллын 48 дугаар байранд гал гарч байна гэх дуудлага Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид хэргийн газарт ажиллаж, буйдан шатаж байсныг унтраасан байна. Мөн гал гарсан байрны ариун цэврийн өрөөнд 45 настай эрэгтэй М нас барсан байсныг дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Т.Идэртулгаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Хүний амь нас хохирсон уг хэргийг шалгахад, талийгаач эрэгтэй гаднын нөлөөтэйгөөр нас барсан нь тогтоогдсон бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Тахилтад оршин суух хаягтай, 32 настай эрэгтэй М гэгч нь амь насыг нь хохироон, том өрөөнд байсан буйданд гал тавьж, хэргийн газраас оргон зайлсан байжээ.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид хэргийн мөрөөр шуурхай эрэн сурвалжилж, сэжигтэй этгээдийг тогтоон, баривчилсан байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 30

arhinii hatuu huulitai bolmoor umaa, arhichingaar dyyrsen uls yasan hezyy um be

0  |  0
Zochin(103.212.116.147) 2020 оны 03 сарын 30

Байгаль эхээсээ холдохоор гэм хийх санаа төрдөг

0  |  0
Zochin(103.212.116.147) 2020 оны 03 сарын 30

Мөнхнаран ээжээ мөнхнаран ээжээ мөнхнаран ээжээ мөнхнаран ээжээ мөнхнаран ээжээ мөнхнаран ээжээ

0  |  0
Top