Туркменистанд коронавирусний талаар яривал баривчлагдана

2020 оны 03 сарын 30

Туркменистаны иргэдэд коронавирусний талаар ярихыг хоригложээ.

“Төв Ази” агентлагийн сэтгүүлч Азатлык “Коронавирус гэсэн үг хэлэхэд л баривчилж байна. Дэлгүүрийн дараалал, автобус, гудамжинд энгийн хувцастай тагнуулынхан хүмүүсийг яриаг сонсож, хянаж байна. Ийм аргаар Засгийн газраас нь ард иргэдийн дунд сандрал үүсгэхгүй байхыг хичээж байгаа бололтой” гэж мэдээллээ.
 

Туркменистанд албан ёсоор халдварын тохиолдол илрээгүй байгаа ч коронавирусний эсрэг арга хэмжээ авч, дотоодын хөдөлгөөнд хязгаарлалт хийгээд байгаа. Мөн олон нийтийн газарт иргэдийн халууныг хэмжиж байгаа юм.

“Банкны үүдэнд ариутгалын бодис, нойтон салфетка тавьдаг болсон. Төрийн байгууллагад хамар ариутгадаг тос ч тавьсан байгаа. Гэхдээ эмийн санд ариутгагч бодис огт алга” гэж “Төв Ази”-ийн мэдээнд дурджээ.

Top