ИНФОГРАФИК: Гурван ядуу хүн тутмын хоёр нь хотод амьдарч байна

2020 оны 03 сарын 29

Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд тогтвортой өссөн  ч ядуурал буурахгүй байгааг  судалгаа харуулж байгаа. “Ядуурлын дүр төрх” тайлангаас харахад хот, хөдөөд 2016-2018 онд ядуурлын бууралтын явц харилцан адилгүй байна. Ерөнхийд нь дүгнэхэд малчдад 2016-2018 он мал аж ахуйн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнэлэмж нэмэгдсэн таатай жилүүд байсан бол эсрэгээрээ хотод амьдардаг хамгийн ядуу бүлгийн хүн амын хувьд хүндхэн байжээ.

Тухайлбал, хүн амыг хэрэглээгээр нь 5 тэнцүү бүлэгт хувааж, хамгийн бага хэрэглээтэй 20 хувийн бүлгийг авч үзэхэд хотод бодит орлого 1 хувиар буурсан нь дээрх хугацаанд тэдний цалин хөлс, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого буурснаас шалтгаалсан байна. Түүнчлэн, хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт орлогынхоо ихэнх хувийг хүнсэндээ зарцуулдаг, ялангуяа хүнсний бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг худалдан авч хэрэглэдэг хотын ядуу, эмзэг бүлгийнхэнд хүндээр тусжээ. Энэ нь 2016- 2018 онд хөдөөгийн ядуурлын түвшин 4.1 пунктээр буурсан байхад хотынх бага зэрэг өөрчлөгдсөн байгаагаас харагдаж буй тухай тайланд дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top