СУДАЛГАА | Коронавирус хүүхдэд халгаатай байж болзошгүй

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 29

Лансет халдварт өвчин судлалын хүрээлэн БНХАУ-ын  Жежань мужид 10-28 нас хүртэлх 36 өвчтөн дээр судалгаа хийхэд  бага насны хүүхдэд илүү хүнд халдварладаг гэсэн дүн гарчээ.

Нэг ёсондоо вирус анх дэгдсэнээсээ хойш ийнхүү хувьссан гэсэн үг. Уг нь халдварын эхний гурван сард бага насны хүүхдэд халдах нь маш бага хувийг эзэлж байсан билээ. Харин өнгөрсөн долоо хоногийн хугацаанд хэд, хэдэн улсад нярай болон өсвөр насны хүүхэд эндсэн тохиолдол бүртгэгдээд байна.

Яг үүнтэй ижилхэн судалгааны дүнг Нью Ингланд анагаахын сэтгүүлд энэ сарын эхээр хэвлүүлсэн билээ.

Коронавирус бага насны хүүхдэд халдахдаа насанд хүрсэн хүмүүс шиг илт, илэрхий шинж тэмдэг үзүүлдэггүй бөгөөд гэнэт огцом хүндэрдэг аж.

Хэдийгээр одоогийн байдлаар дэлхий даяар халдварласан өвчтөн дунд бага насны хүүхдийн халдварын тохиолдол маш бага хувийг эзэлж байгаа ч цаашид хүүхдүүдэд халдах тохиолдол нэмэгдэх хандлагатай гэдгийг эрдэмт анхааруулсаар байна.

Одоогоор БНХАУ-ын Засаг захиргаа ирэх дөрөвдүгээр сарын дундуур Гүижоу, Циньхай, Юнань мужиийн ахлах болон дунд сургуулийг нээхээр төлөвлөж байна. Гэхдээ бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг нээх асуудлыг БНХАУ-ын засаг захиргаа хараахан эцэслэн шийдээгүй байгаа юм.

АНУ, Их Британи, Япон улсын анагаахын судалгааны хүрээлэнгүүд бага насны хүүхдүүдийн дархлалын системд коронавирус чухам хэрхэн нөлөө үзүүлдэг талаар нэгдсэн судалгаагаа эхлүүлээд байна.

Эх сурвалж: South China Morning Post

 

 

 

Top