ШШГЕГ: Б.Амархүүгийн ялыг хэвээр үлдээсэн Дээд шүүхийн шийдвэр албажиж ирээгүй байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 03 сарын 29

ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхээс Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт буруутгаж, хоёр жилийн хорих ял оноосон ч давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, түүнийг сулласан юм. 

Харин Нийслэлийн прокурорын газраас давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн байдаг. Улмаар Улсын Дээд шүүхэд Б.Амархүүд холбогдох хэргийг  2020.03.25-нд хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Тэгвэл Б.Амархүүг өнөөдрийн байдлаар ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулсан хэвээр байна. Учир нь, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн Улсын Дээд шүүхийн шийдвэр албажаагүй байна. 

Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад "Б.Амархүүг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байна. Шүүхийн шийдвэр албажиж ирээгүй. Ирэхээр нь түүнийг аль хорих ангид ялыг нь эдлүүлэхээ шийдэж, хуваарилах болно" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
э(202.126.89.218) 2020 оны 04 сарын 02

ял өгсөн хүмүүсээ 409д хоридог юм бна лээ тэгж бж аль хорихд хувиарлахаа шийддэг юм биш үү

0  |  0
Zaza(202.126.89.242) 2020 оны 03 сарын 31

Ene hiisen hereg ni todorhoi yum chini harin ch baga yal ugluu

0  |  0
t(192.82.77.91) 2020 оны 03 сарын 30

iim olon urlagiin zaluus bgaani haramsaltai..

0  |  0
Su ah(202.179.24.192) 2020 оны 03 сарын 29

Монголын нэрийг оросод тамгалсан 2 дуучны нэг маань хар тамхитай холбогдож хэрэгтэн боллоо. Хар тамхинаас бүрмөсөн татгалзаад удахгүй гараад ирээрэй. Сандуйгаас дутах юу байнаа.

0  |  1
(202.179.27.158) 2020 оны 03 сарын 29

gants tamhi tataad tegeed shorond orj baigaamuu ene chini soliorol,jinhene helmegduulelt amaraa chini olon ulsin baiguulagad zahia bichee

0  |  1
(202.179.27.158) 2020 оны 03 сарын 29

gants tamhi tataad tegeed shorond orj baigaamuu ene chini soliorol,jinhene helmegduulelt amaraa chini olon ulsin baigaalagad zahia bichee

0  |  1
Top