КОВИД-19: АНУ-д 14 минут тутамд  нэг хүн халдвар авч байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 03 сарын 29

Коронавирусний халдварын  голомт болоод буй АНУ-д 2000 нас баралт бүртгэгдээд байна.

Өнгөрсөн пүрэв гарагт 1000 нас баралт бүртгэгдлээ гэсэн мэдээллийг албаны хүмүүс өгч байсан бол  бямба гараг хүртэлх хоёр хоногийн хугацаанд энэ тоо дахин 1000-аар нэмэгджээ.

Тус улсад 14 минут тутамд нэг хүн халдвар авч, 20 минут тутамд нэг хүн эндэж байна гэсэн мэдээллийг гаднын хэвлэлүүд нийтэлж буйг ЭМЯ мэдээлэлдээ онцоллоо. 

Коронавирустэй холбоотойгоор дэлхийн улс орнуудад маск, бээлий гэхчлэн халдвараас хамгаалах хувийн хамгаалах хэрэгслийн дутмагшилтай байгааг ДЭМБ-аас анхаарууллаа.

Ийм нөхцөл байдалд хувь хүн бүр өөрөө өөрийгөө халдварын эрсдэлээс хамгаалахад анхаарах ёстойг хэлж байна.

Top