КОВИД-19 | Энэтхэгт гурван эмч халдвар авч, нэг нь нас баржээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 28

Коронавирусний халдварын тархалт хурдацтай нэмэгдэж буй Энэтхэгийн Мумбай хотод гурван эмч вирусээр халдварлаж, нэг нь амьсгал хураасан тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Нас барсан нэг эмч нь Сайфе эмнэлгийн ахлах эмч байжээ. Харин үлдсэн хоёр эмч нь Хиндужа эмнэлгийн эмч нар аж. Эмч нарын нэгийнх нь биеийн байдал хүндэвтэр, нөгөө нь биеийн байдал нь харьцангуй тогтвортой байна.

Халдвар авсан нэг эмчийнх нь гэр бүлийг нэгдүгээр хавьтал гэж үзэн эхнэр, хүүхдийнх нь хамт тусгаарлажээ. Тэднээс шинжилгээ авсан бөгөөд удахгүй хариу нь гарна.

Энэтхэгт одоогийн байдлаар коронавирусний халдвараар 906 хүн оношлогдож, 20 өвчтөн нас барж, 83 өвчтөн бүрэн эдгэрчээ.

Эх сурвалж: India Today

Top