КОВИД-19: Буриадад халдварын тоо 8 болж, Онц байдал зарлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 28

Буриадад шинэ төрлийн коронавирусний халдвартай хүний тоо өнөөдрийн байдлаар наймд хүрээд байна. Тиймээс Буриадын Засгийн газраас Онц байдал зарлажээ.

Буриадын тэргүүн Алексей Цыденов халдвартай иргэний тоо хоёр байхад ард түмэндээ хандан, үг хэлсэн юм.

“Буриадын хүндэт ард иргэдээ!

Буриадад коронавирусний халдвар илэрлээ. Та бүхэнд хандан, үүрэг хариуцлагаа ухамсарлахыг уриалж байна.

Олон нийтийн газраар явахаас аль болох зайлсхий. Онцгой байдлын штабын шийдвэрийн дагуу спорт, урлагийн газрууд, хүүхдийн секц, дугуйлан, шөнийн клубийн үйл ажиллагааг түр зогсоож байна. 50-иас олон хүнтэй арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, хурим, ойн баярыг олон хүнтэй хийхийг хориглолоо.

Хамгийн гол нь иргэн бүрийн сахилга бат чухал. Гадаадаас ирсэн хүн өөрийн байгаа газар, эрүүл мэндийн байдлаа 37-95-32, 112 утсаар мэдэгдэж, эмнэлэгт очилгүй, эмч нар очтол гэртээ өөрийгөө тусгаарлана уу.

Хэрэгцээгүй үед гадуур гарах, Буриадаас гарч явахаас зайлсхийнэ үү. Бид ахмад настнуудад гэрт нь хэрэгцээтэй зүйлийг хүргэн өгөх болно. Ерөнхийлөгч В.Путиний үүргийн дагуу ирэх долоо хоног бүх хүнд цалинтай амралт өгсөн байгаа. Эмийн сан, эмнэлэг, төмөр зам хуваарийн дагуу ажиллана.

Гэртээ байх нь хамгийн чухал. Оюутнуудыг зайнаас хичээллэх хуваарьт шилжүүлсэн. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд улсаас хөнгөлөлт олгох болно.

Ард иргэдтэйгээ хамтран ажиллаж байж, бид энэ бүхнийг даван туулж чадна.

Бүгдэд чинь, эрүүл энхийг хүсье”

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(58.173.29.149) 2020 оны 03 сарын 28

BURIADAD GARSAN HALDVAR MONGOLD IH AMARHAAN ORJ IRNE.BARAG L IRCHIHSEN BGAASHUU.AGAARAAR IRJ BGAADAA GOL ANHAARLAA HANDUULJ BH HOOROND HOISHOO UDURTUU GARAAD IRDEG HUMUUS BJ L BGAA. BURIADIINH BOL UDAHGUI OLON HUN ILRENE .UCHIR N HEN IIG N MEDEHGUI OLON HAVITALTTAI...HYNALT BAIHGUI,

0  |  0
Зочин(192.82.68.76) 2020 оны 03 сарын 28

Одоо болтол онц байдалд ороогүй одоо тэгвэл явж алдана даа манайх халдвар орж ирээгүй байхад онц байдал зарлаад байхад аль хэдийн

0  |  0
Зочин(192.82.68.76) 2020 оны 03 сарын 28

Одоо болтол онц байдалд ороогүй одоо тэгвэл явж алдана даа манайх халдвар орж ирээгүй байхад онц байдал зарлаад байхад аль хэдийн

0  |  0
zzzzz(66.181.178.109) 2020 оны 03 сарын 28

manaykh khilee khaana geed / altanbulag / baysan khaasan baygaa daa?

0  |  0
Top