КОВИД-19 | Арсеналын менежер Микель Артета бүрэн эдгэрчээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 28

Английн хөлбөмбөгийн “Арсенал” клубийн ерөнхий менежер Микель Артета бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Тэрбээр энэ сарын 12-ны өдөр коронавирустэй болох нь тогтоогдож эмнэлэгт тусгаарлагдаад байсан юм.

Эмчилгээний явцад түүний биеийн байдал хүндрээгүй бөгөөд тав дахь өдрөөсөө эхлэн халуун нь бууж, улмаар ханиалгах шинж тэмдэг нь аажмаар арилжээ.

“Бие биедээ хайр түгээж амьдарцгаая. Амьдралын утга учир нь ердөө л энэ юм. Миний бие сайн байгаа” гэж Микель Артета "WhatsApp" дахь хуудастаа бичсэн байна.

Грекийн “Олимпиакос” клубийн эзэн Эвангелос Маринакис гуравдугаар сарын 10-ны өдөр коронавирусээр халдварласан нь тогтоогдоход Микель Артета халдвар авсан гэж сэжиглэн өөрийн хүсэлтээр шинжилгээ өгсөн юм.

Улмаар вирустэй болох нь оношлогдож эмнэлэгт хэвтсэн билээ.

Эх сурвалж: BBC

Top