Цагааннуур боомтоор орж ирж буй тээврийн хэрэгсэл, ачаанд халдваргүйжүүлэлт хийж байна

2020 оны 03 сарын 28

Цагааннуур боомтоор орж ирж буй тээврийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүн, ачаанд халдваргүйжүүлэлтийг хийж байна гэж Баян-Өлгийн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

2020 оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол улсын Шадар сайдын Онцгой нөхцөлд улс хооронд дамжуулан өнгөрүүлэх тир карней бүхий бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих түр журмын дагуу Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтоор орж ирж буй тээврийн хэрэгсэл, давхар савлагаатай хүнсний бүтээгдэхүүн, ачаанд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор мананцаржуулах аргаар халдваргүйжүүлэлтийг хийж ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top