Ч.Хүрэлбаатар: Долоо хэмжиж, нэг огтолж байж шийдвэр гаргаж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 03 сарын 27

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, эдийн засгийг дэмжих чиглэлийн  шийдвэрүүд гаргасныг мэдээлсэн. Засгийн газраас гаргах шийдвэрүүдийн хүрээнд 5.1 их наяд төгрөгийн зардал гарахаар байгааг Ерөнхий сайд хэлсэн.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “Бид энэ хямралтай үед эдийн засгийн бодлого дээр урьд өмнөх шиг алдаа гаргах эрх байхгүй. Тэгэхээр долоо хэмжиж, нэг огтол гэдэг шиг нөхцөл байдлыг шинжиж, дүгнэж байж эдгээр арга хэмжээг авч байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр улсын төсвийг тодотгохгүй гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байсан. Тэгвэл Ерөнхий сайд ч өнөөдөр төсвийг тодотгохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Эдийн засагт хүндрэл үүссэн үед бүтээн байгуулалтын ажлуудаа  танах нь эдийн засгаа улам хумихад хүргэнэ гэж мэдэгдлээ.

Сангийн сайд хэлэхдээ “Бонд гаргах эсэх талаар судалж байгаа. Тахлын үеийн бондыг 2017 онд гаргаж байсан. Бид үүнийг судалж байгаа. Ойрын 2-3 хоногт би Дэлхийн банк, ОУВС-гийн хүмүүстэй утсаар ярьж хэлэлцэнэ.

Монгол Улсад 1.3 тэрбум ам.долларын санхүүжилт  гаднаас орж ирэх тооцоололтой байгаа. 729 сая ам.долларын санхүүжилтийг бид баталгаажуулсан. Үлдсэн 580-аад сая ам.долларын санхүүжилтийг батлахын тулд яриа хэлцлүүдийг эрчимтэй хийж байгаа.

2.9 тэрбум ам.доллартай тэнцэх, дөрвөн төрлийн бондын төлбөрийг Монгол Улс ирэх жилд төлөх ёстой. Монгол Улсын гадаад зах зээлд гаргасан үнэт цааснууд 15-20 хувиар унаж байгааг та бүхэн харж байгаа байх. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор ингэж байна.

Засгийн газар 2.9 тэрбум ам.долларын өрийг цаг хугацаанд нь төлнө гэсэн итгэл үнэмшилтэй  байгаа.

Банкны салбарт реформыг эхлүүлэх ёстой. Алдаа дутагдалтай зүйлийг хамгаалж явах нь огт  байж боломжгүй зүйл. Зөв үйлдэлтэй байгууллагуудыг Засгийн газар дэмжиж ажиллана гэлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.41) 2020 оны 03 сарын 28

Бондын тѳлѳлтѳн дээр анхаарч ажиллаж байгаад баярлалаа. Гэвч зардлаа ядаж ганц трилионоор танах хэрэгтэй. Бондоос зээл авсан гаруудын эргэн тѳлѳлт юу болж байна аа? Энэ талаар мэдээлэл хийгээч. Хүүрнүүдийн аваад идцэн зээлийг улс орноороо тѳлѳх гээд бажгадаж суух нь хэр эрх тэгш зүйл вэ?

0  |  0
зочин(192.82.72.51) 2020 оны 03 сарын 29

Зиа Цалингүй иргэн орлогогүй ААН ямар ХАОТ төлөх вэ. Худлаа . Данс улайсан ААН хоосон иргэн ямар НДШ төлөхвэ. Худлаа. 20 000с хасагдсан хүүхдүүдэд 30 000 өгөх үү. Худлаа. Зээлээ хаах юу ч үгүй зогссон ААН иргэнийг зээлээс чөлөөлөх үү Худлаа. Цалингүй сул зогссон иргэнд 200 000 өгөх үү. Худлаа. Ямар ч орлогогүй ажилгүй ядууст ядууралд унагаасан хүүхдүүдэд хэн яаж туслах юм вэ???? Тэд хэнд ч хамаагүй юмуу???? Ардын нам яагаад ийм юм вэ??? Яагаад? Яагаад? Яагаад??????? к

0  |  2
Молиго үмхүүлэв(192.82.72.51) 2020 оны 03 сарын 29

Муур багш Мянгуужин Молиго үмхүүлэгч Шил толь долоолгогч

0  |  1
Galaa(103.212.117.240) 2020 оны 03 сарын 27

Banknii xvvg buuruulxiin tuld axaid edgeer bankind moligduulj suumaargvi bnaa tiimees gadnii sain baknii togtoltaoog yaraltai oruulax xeregtei

1  |  0
Zochin(103.229.120.48) 2020 оны 03 сарын 27

Банкны салбарт реформ хийх нь ашгүй. Банк иргэдэд өндөр хүүтэй мөнгө зээлүүлж ядууруулж, сөхрүүлж байна. Хүрэлбаатар сайд энэ реформоо хурдхан хийж, хэрэгжүүлээрэй.

0  |  1
Top