Тусгай үүргийн онгоцоор ирсэн ачааг 21 хоног тусгаарлана

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 03 сарын 27

Улсын онцгой комиссын 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн тусгаарлах ажиглалтын хугацааг 21 хоног болгон сунгасан билээ. Тэгвэл гаалийн байгууллага тус иргэдийн ачааг мөн 21 хоног тусгаарлах болсныг мэдэгдлээ.

Иймд тусгай үүргийн онгоцоор ирэх зорчигчид шаардлагатай хэрэгцээний эд зүйлээ гар тээшиндээ авах, биеэс тусдаа ачаандаа түргэн муудах хүнс болон тусгай хэмд хадгалах эмийн зүйлс хийхгүй байхыг Гаалийн ерөнхий газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top