Цагдаа, дотоодын цэргийн удирдах албан тушаалтнууд зайн суртгалтад хамрагдаж байна

2020 оны 03 сарын 27

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт “Ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох албан хаагч нь мэргэшүүлэх багц сургалтад хамрагдах”, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2019 оны А/154 дүгээр тушаалаар баталсан газар, хэлтэс, анги, төвийн дарга, захирагчийн албан тушаалын тодорхойлолтод “Мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх” гэж тус тус заасан байдаг.

Дээр дурьдсан албан тушаал, түүнд тавигдах тусгай шаардлагыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсээс цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах албан тушаалын 181 алба хаагчийг Удирдлагын академийн Төрийн албаны сургуульд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд зайны сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад амжилттай хамрагдсан алба хаагчид энэ оны 05 дугаар сарын 04-ний өдөр цахимаар шалгалт өгч, тэнцсэн алба хаагчдад гэрчилгээ олгох юм.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.182.175) 2020 оны 03 сарын 28

Амьд үхдэлийн тахалын эсрэг сургуулилтын гэрээ

0  |  0
Top