Төгсөх ангийн сурагчдын онлайн сургалтад шаардагдах интернетийн зардлыг шийдвэрлэв

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 27

Энэ хичээлийн жилд Дорнод аймгийн хэмжээнд ЕБС-ын арванхоёрдугаар ангийг 775 сурагч төгсөнө. Сурагчид ирээдүйн мэргэжлээ эзэмших хариуцлагатай цаг үед байгаа учир онцгой анхаарах нь чухал гэж аймгийн Онцгой комисс үзэж онлайн цахим сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Цахим сургалтад хамрагдахад зарим сурагчдад интернетийн асуудал тулгарч байгаа учир сурагч бүрт шаардагдах 1 сарын интернетийн хэрэглээний зардалд 4.2 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Энэхүү зардлыг сургуулиуд хичээллээгүй байх хугацааны цахилгаан, цэвэр ус, шатахууны түлшнээс хэмнэгдэж буй зардлаас тооцон, төсөв дотор нь шилжүүлэх замаар шийдвэрлэхээр болсон гэж аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top