КОВИД-19 | Малайзын Засгийн газрын гишүүд хоёр сарын цалин хандивлана

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 26

 

Малайзын шинэхэн Ерөнхий сайд Мухиддин Яссин дөнгөж саяхан шийдвэр гаргаж, танхимын сайд нарынхаа хоёр сарын цалинг олгохгүй “Ковид-19” вирустэй тэмцэх үйлсэд зарцуулахаар болжээ.

Энэ шийдвэр сайд нар болон шадар сайд, дэд сайд нар багтаж буй аж.

Малайзын Засгийн газар гурав хоног хэлэлцсэний эцэст Ерөнхий сайдынхаа шийдвэрийг дэмжиж хоёр сар цалин авахгүй байхаар болжээ.

Энэ сарын 11-ний өдөр “Ковид-19” вирустэй тэмцэх сан байгуулж, одоогоор 1.9 сая ам.долларын хандив цугларсан байна.

Малайз улсад одоогийн байдлаар коронавирусээр оношлогдсон 1796 хүн байгаа бөгөөд 21 хүн эндэж, 199 хүн эдгэрээд байгаа юм.

Эх сурвалж: CNA

 

 

Top