ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд малтай баялаг төгс болно

2020 оны 03 сарын 27

Хаврын дунд шарагчин туулай сарын гоё хүүхэн одтой шарагчин могой өдөр

  • Аргын тооллын: 2020.03.27, Баасан гараг
  • Билгийн тооллын: 3
  • Наран ургах шингэх: 18.40-19.15
  • Үс засуулбал: Эд малтай баялаг төгс болно
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
  • Суудал: Шороо

 

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top