Хэвлэлүүд Уханьд халдвар авсан анхны хүнийг илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 26

КОВИД-19 халдвар авсан нь батлагдсан анхны өвчтөн нь Хятадын Ухань хотын “Хуанань” далайн бүтээгдэхүүний зах дээр сам хорхойн худалдагч байсан гэж РИА Новости агентлаг Хятадын “Pengpai” сониныг дурдан мэдээлжээ.

Амьд сам хорхойн худалдаа эрхэлдэг байсан Вэй овогтой эмэгтэй 2019 оны арванхоёрдугаар сарын 11-нд үл мэдэгдэх шалтгаанаар халуурч эхэлжээ. Хожим нь энэ эмэгтэй “Хуанань” захад анх дэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдвар авсан анхны өвчтөн болсон байна. Тэрбээр захын дэргэд лангуу ажиллуулдаг байсан аж. Өндөр халуурч эхлэхэд Вэй амьдардаг орон сууцных нь нэгдүгээр давхарт байрладаг эмнэлэгт үзүүлсэн ч нэмэр болоогүй тул 16-ны өдөр Хуажуны шинжлэх ухаан, технологийн их сургуулийн дэргэдэх “Сехэ” эмнэлэгт ханджээ. Хятадын “Pengpai” сонины олж авсан коронавирусний халдвар авсан анхны хүмүүсийн нэрсийн жагсаалтын хуулбараас үзвэл, анхны өвчтөнүүдээс 24 нь “Хуанань” зах дээр ажилладаг байсан бөгөөд дөрөв нь нэг гэр бүлийн гишүүд байжээ.

Сэтгүүлчид мөн тус захтай ямар ч холбоогүй анхны халдвар авсан хүнийг мөн илрүүлсэн байна. Чэнь овогтой эрэгтэй өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд халуурч эхэлжээ. Тэрбээр нэгэн компанид нягтлан хийдэг байсан бөгөөд гэр нь тус захаас 30 км зайд оршдог тухай эмч нарт ярьж байжээ. Тэрбээр ажил, гэртээ очих замдаа метронд эсвэл эмнэлэгт хандсаны дараа халдварласан байж болзошгүй гэж таамаглаж байна. “Хуанань” зах халдварын эх үүсвэр байсан эсэхийг судлаачид өнөө хэр тогтоож чадаагүйгээс гадна “тэг” өвчтөнийг мөн илрүүлж чадаагүй байгаа юм. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.239) 2020 оны 03 сарын 26

Ygyi bxaa.dalaid uchir bgaa bx. Asar ix boxirdood bgaa

0  |  0
. (212.253.23.232) 2020 оны 03 сарын 26

Aimaar bohir zavaan orchind l hool und, hudaldaa naimaa hiigeed bdg yum bilee. İngehees ch yahav

0  |  0
зочин(202.9.46.167) 2020 оны 03 сарын 26

ойлгомжтой ш дээ сам хорхой болон бүх далайн бүтээгдхүүнээ ямар балиар заваан ганбанз тавиур ашиглаж зарж борлуулдаг байсан бол

0  |  0
Top