САЙХАН МЭДЭЭ: Т.Ганболд ээж, охидод амласнаа биелүүлж, байранд оруулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 26

Хэвтэрт орсон ээжийгээ хөл дээр нь босгохоор зүтгэж яваа охидын сурвалжлагыг "NTV" телевиз анх олонд хүргэсэн. Тус охидод туслахаар хандивын аян өрнөж эхлэх үед "Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд охидод амьдрах байр бэлэглэхээр амласан байдаг. Тэрбээр хэлсэнчлэн өчигдөр /2020.03.25/ ээж, охидыг БЗД-ийн 15-р хорооллын "Home plaza"-гийн ойролцоо том талбайтай хоёр өрөө байранд оруулж, түлхүүрийг нь гардуулан өгчээ. 

Охидын ээж Ц.Наранцэцэг 2012 онд согтуу жолоочийн буруугаас болж автомашины осолд орсон юм. Осолдсоныхоо дараа нөхөртөө үүрүүлэн, эмчилгээ хийлгэж, ахин хөл дээрээ босож, амьдралын төлөө зүтгэж байсан ч 2016 онд түүний нөхөр нь автомашины ослоор нас баржээ. Нөхрөө нас барсны дараа гурван үрээ тэжээж, гэдэс цатгалан, дулаан байлгах гэсэн эх хүний аугаа их тэвчээрээр ямар ч ажлыг гололгүй хийж ирсэн ч барилга дээр ажиллаж, хүнд зүйл өргөснөөр ослын үеийн гэмтэл нь дахин сэдэрч, суумгай болсон юм. Гэрээс гарах нь битгий хэл алхаж, босож чадахгүй хүнд байдалд орсон түүнийг охид нь асарч тойлсоор өдийг хүрчээ.

Сайн үйлс дэлгэрэх болтугай

Хандивын данс 5018851593 (Хаан банк)

Хүлээн авагчийн нэр: Ц.Наранцэцэг

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эгэл(59.153.115.73) 2020 оны 03 сарын 26

Сайхан сэтгэлт залуусын зам мөр амжилтаар дүүрэн байх болтугай

0  |  0
мужик(150.129.142.34) 2020 оны 03 сарын 26

Ганболддоо болон сайн үйлсийн аянд оролцсон бүх залуусдаа ажил үйлс болгон дэлгэрч явах болтугай гэж ерөөе!

0  |  0
эр хүн(150.129.142.34) 2020 оны 03 сарын 26

Сайхан сэтгэлт бүх залуусдаа үйлс бүр дэлгэрч явах болтугай гэж ерөөе.Ганболд дүү чинь жинхэнэ Мужик.Баярлалаа

0  |  0
ОЧ(103.80.210.18) 2020 оны 03 сарын 26

ГАНБОЛДОД ЭНЭ ГЭР БҮЛИЙН ӨМНӨӨС ТАЛАРХЬЯ. ЖИНХЭНЭ МУЖИК.

0  |  0
ОЧ(103.80.210.18) 2020 оны 03 сарын 26

ГАНБОЛДОД ЭНЭ ГЭР БҮЛИЙН ӨМНӨӨС ТАЛАРХЬЯ. ЖИНХЭНЭ МУЖИК.

0  |  0
99999(103.20.152.50) 2020 оны 03 сарын 26

МУНДАГ СЭТГЭЛТЭЙ ЗАЛУУЧУУДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ. ЭНЭ ХҮНД ЦАГ ҮЕД ЭНЭ ГЭР БҮЛД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭСЭН АЛТАН ДОРНОД ХХК-НИЙ ЗАХИРАЛ Т. ГАНБОЛДОД ГҮН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ. ХАРИН УИХ-ЫН ГИШҮҮД НЬ АРД ИРГЭДЭЭ ӨӨД НЬ ТАТАХ БИШ ХАРИН ИРГЭДИЙНХЭЭ БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛЖ ЖДҮ, КОНЦЕСС, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН, СУРГАЛТЫН ТӨЛБӨР ГМ БАЙЖ БОЛОХ БҮХНИЙГ ТОНОЧИХООД УЛС ОРОН ХҮНД ҮЕД ЯДАЖ ХАНДИВ ӨРГӨХ НҮҮ ГЭЖ ИХ Л ХАРЛАА. ҮГҮЙ ЮМ БАЙНА. ИЧИЖ АМЬДРАХ ЁСТОЙ. ИЙМ ХҮНИЙ ҮНЭРГҮЙ НӨХДҮҮДИЙГ ДАХИН ТӨРД БҮҮ ОЙРТУУЛААРАЙ ИРГЭДЭЭ

0  |  0
ТАЛАРХАЛ(192.82.71.239) 2020 оны 03 сарын 26

ҮНЭХЭЭР БАЯРЛАЖ БАЙНА. ӨМНӨӨС НЬ.

0  |  0
ZOCHIN(103.10.20.102) 2020 оны 03 сарын 26

SAIN ER BNA

0  |  0
ИРГЭН(202.180.220.172) 2020 оны 03 сарын 26

МУНДАГ СЭТГЭЛТЭЙ ЗАЛУУЧУУДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ. ЭНЭ ХҮНД ЦАГ ҮЕД ЭНЭ ГЭР БҮЛД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭСЭН АЛТАН ДОРНОД ХХК-НИЙ ЗАХИРАЛ Т. ГАНБОЛДОД ГҮН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ. ХАРИН УИХ-ЫН ГИШҮҮД НЬ АРД ИРГЭДЭЭ ӨӨД НЬ ТАТАХ БИШ ХАРИН ИРГЭДИЙНХЭЭ БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛЖ ЖДҮ, КОНЦЕСС, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН, СУРГАЛТЫН ТӨЛБӨР ГМ БАЙЖ БОЛОХ БҮХНИЙГ ТОНОЧИХООД УЛС ОРОН ХҮНД ҮЕД ЯДАЖ ХАНДИВ ӨРГӨХ НҮҮ ГЭЖ ИХ Л ХАРЛАА. ҮГҮЙ ЮМ БАЙНА. ИЧИЖ АМЬДРАХ ЁСТОЙ. ИЙМ ХҮНИЙ ҮНЭРГҮЙ НӨХДҮҮДИЙГ ДАХИН ТӨРД БҮҮ ОЙРТУУЛААРАЙ ИРГЭДЭЭ

0  |  0
Иргэн(202.131.248.246) 2020 оны 03 сарын 26

Сайхан мэдээ байна, Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэж буян нь ирнээ

0  |  0
sain bnaa.(103.57.93.193) 2020 оны 03 сарын 26

er hvn shuu ganbold...

1  |  0
Zochin(103.57.92.9) 2020 оны 03 сарын 31

Butan butsaj irekhdee boroo shig asgarna gej emee mini kheldeg bailaa, saikhan setgelt zaluust smhilt khusie

4  |  0
Иргэн(202.9.40.180) 2020 оны 03 сарын 26

Сайхан сэтгэлтэй хумуусдээ ажилд нь амжилт хусье. Буян нь дэлгэрэх болтугай

3  |  0
Z(202.9.46.167) 2020 оны 03 сарын 26

goy

3  |  0
БААЧКИ(103.80.210.18) 2020 оны 03 сарын 26

САЙНҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

3  |  0
Top