Ерөнхийлөгч Х.Баттулга сонгууль хойшлуулах санал гаргалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 25
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ард түмэндээ хандан зургаан зүйл бүхий уриалга гаргалаа.

УРИАЛГАД:

“Сүүлийн үед коронавирусний тахал, нефтийн үнийн уналт, дэлхийн санхүүгийн зах зээлийн уналтаас үүдэн эдийн засагт даяар хямрал нүүрлэн ирлээ гэж дэлхийн бараг бүх эдийн засагчид дүгнэж, Засгийн газрууд нүүрлэн буй хямралын цохилтыг зөөлрүүлэх, даван туулахад бүхий л хүч анхаарлаа тавьж эхлэв.

Бидний мэддэг, дасал болсон эдийн засгийн даяар систем маш богино хугацаанд танигдахын аргагүй өөрчлөгдөж эхэллээ. Орчин үеийн дэлхийн эдийн засаг цоо шинэ асуудалтай тулгарсан ба энэ нь дэлхийн үйлдвэрлэлийн хэмжээ хүн амын худалдан авах боломжоос хэт даван гарсан явдал аж.

Олонх аналитикууд 2020 оны зун, намраас дэлхийн эдийн засагт бодит секторын хямрал болж, нэлээд удаан үргэлжилнэ гэж үзэж байна. Дэлхийн бүх улс орнууд хямралд бэлтгэж эхэллээ.

Өнгөрсөн зууны 80-аад онд бүрэлдэж бий болсон эрэлтийг урамшуулдаг систем ажиллахаа больсон байна. Үүний улмаас хүн амын эрэлтийг хязгаарлах механизм, үүний дотор хорио цээрийн улмаас хамгийн эхлээд дэлхийн эдийн засгийн болон тээврийн ложистик систем эвдрэх аж. Үүний улмаас ХХ зууны 30-аад онд АНУ-д болсон “Их хямрал” (депресси)-тай дүйцэхүйц нөхцөл байдал үүснэ гэж мэргэжилтнүүд санал нэгтэй дүгнэж байна.

Нүүрлэн буй эдийн засгийн даяар хямрал түүхий эдээ экспортлох баримжаатай, “либерал хандлагатай” эдийн засагт илүү хүндээр тусна гэсэн зарим мэргэжилтний дүгнэлт манай Монголд туйлын их хамаатай.

Коронавирусний тахлын эсрэг бид одоохондоо чамгүй сайн тэмцэж байгаа боловч үнэнийг хэлэхэд энэ арга хэмжээнд асар их мөнгө урсгаж байна. Нөхцөл байдал энэ хэвээрээ удвал манай эдийн засаг энэ их ачааллыг удаан даахгүй нь ойлгомжтой. Үүний дээрээс дэлхий даяар хямрал болж, эдийн засгийн болон ложистик систем эвдэрч, эрдэс баялаг, түүхий эдийн эрэлт буурах аваас юу болохыг төсөөлөхөд бэрх.

Иймээс Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд улс нийтээрээ гарцаагүй нүүрлэн ирсэн даяар хямралд бэлтгэж, түүнийг даван туулах цогц арга хэмжээг яаралтай төлөвлөж, хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй хэмээн үзэж энэ уриалгыг гаргаж байна.

Хэрэв бид эдийн засгаа хямралын нөхцөлд зохицуулан зөв зохион байгуулж чадвал түүнийг гарз хохирол багатай даван туулах баялаг, хүн хүч, хөрөнгийн нөөц хангалттай байгаа гэдгийг онцлон дурдаж байна. Манай улсад бусад оронд болдог шиг юу юугүй өлсгөлөн, гачлан болохгүй гэдэгт би итгэлтэй байна. Хэдий ийм ч бид бүхэн Монголын буяныг хямгадах, хэмнэх, зохистой зарцуулах цаг ирж байна.

Хямрал хаяанд ирээд хаалга тогшиж байхад манай улс төрийн намууд ямар ч тооцоо судалгаагүй атлаа сонгуулийн том том мөнгөн амлалт өгч байгаа нь оргүй худлаас гадна тэд цаг үеэ огт мэдрэхээ байсны баттай шинж мөн. Манай улс төрийн намууд хийгээд түүний бараг бүх удирдагчид “улс төрийн хямрал нүүрлэсэн” гэж дүгнэсэн нь саяхан. Эдүгээ улс төрийн хямрал дээр эдийн засгийн даяар хямрал нэмэгдэж, давхар хямрал нүүрлэсэн нөхцөлд манай улс төрийн намууд амлалтын биш, хямралыг даван туулах хөтөлбөр гаргах нь зүйтэй. Намайг улс төрийн реформ хийнэ гэхэд намууд дургүйцэж байсан алдаагаа дахин давтахгүй гэж найдаж байна.

Нэн түрүүнд дараах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна

Нэг. Юуны өмнө улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах.

Хоёр. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх.

Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах.

Дөрөв. Нийт иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах.

Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах.

Зургаа. Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм.

Би ард түмнээ хямралаар айлгаж байгаа юм биш. Харин гарцаагүй нүүрлэн ирсэн аюулыг сөрөн зогсох, хохирол багатай даван туулах тухай бодит үнэнийг л ярьж байна.

Аливаа хямралыг зөвхөн хар амиа бодож, ганц ганцаараа даван туулах гэвэл их эндүүрэл байдгийг дэлхийн түүх харуулдаг. Хямралыг даван туулах цорын ганц арга нь эв нэгдэлтэй, зохион байгуулалттай, сахилга хариуцлагатай, төвлөрсөн удирдлагатай байж, бүх нийтээрээ хүчээ нийлүүлэн хамтран ажиллах явдал мөн. Наад зах нь манай иргэд тансаг зүйлийн хэрэглээгээ багасгаж, хэрэглээгээ зохистой бага түвшинд хэсэг хугацаанд барихад л асар их хөрөнгө хэмнэж болно.

Хямралыг даван туулах тухай эл асуудлыг ойрын хугацаанд УИХ, Засгийн Газар, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр ярьж шийдэж болно, тэгэх ч байх. Гэхдээ ийм том, ноцтой асуудлыг ард түмэндээ дуулгахгүй хийх нь тун зохисгүй явдал гэж үзсэний учир энэ уриалгыг гаргаж байна.

Бид бүхэн хамтдаа хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна!

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг ” гэжээ.

Сэтгэгдэл ( 54 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ard tumenees(75.86.79.22) 2020 оны 03 сарын 27

Eronkhiilogchiin sanalig 100

0  |  0
Ard tumenees(75.86.79.22) 2020 оны 03 сарын 27

Eronkhiilogchiin sanalig 100

0  |  0
Ardiin negen(202.9.46.57) 2020 оны 03 сарын 26

Үнэхээр зөв санал байна бид эрүүл байхад хэзээ нэг цагт болж л таарна шүүдэээ

0  |  0
иргэн(202.131.225.214) 2020 оны 03 сарын 26

Зөв ш дээ Дэлхий нийтэд бүх арга хэмжээгээ хойшлуулж байхад сонгууль хойшлуулах нь зөвөө

1  |  0
Ard tumenees(75.86.79.22) 2020 оны 03 сарын 26

Songuuliig khoishluulj uls ornikhoo ediin zasgiig ood ni tatakh ene garts zov zuitei sanal. Ter ch baitugai ulsin ikh khurlig taraaj zasgiin gazar ene khund nokhtsoliig davan tuultal dan gantsaaraa shudarga ikh khurlin gushuudiin demjleg bolon ard tumenteigee khamtarch ajillaval uluu ur dund khurekh garts kharagdaj baina. Ard tumeneeree demjine.

TYeG(66.181.168.131) 2020 оны 03 сарын 26

SONGUULID OROH NAM HUMUUSIIG TAGNUULAAR SHALGUUL

0  |  0
ИРГЭН(202.72.247.19) 2020 оны 03 сарын 26

Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байна. 76 луйварчныг зайлуулж, ерөнхийлөгчид бүх эрх мэдлийг өгөөд үзэх хэрэгтэй байна. Хэрэв болж байвал ерөнхийлөгчийн засаглалтай болсон ч яахав. Хэрэв болохгүй бол сонгуулиа явуулна биз. Одоо байгаа цагаандаа гарсан 76 луйварчныг хурдан зайлуулах хэрэгтэй байна. Гайгүй гэж бодож байсан Оюунэрдэнэ хүртэл элий балай юм ярьж, эрдэнэтэийн онцгой дэглэмээр далимдуулан луйвар хийсэн гээ л шуугиад байна. хэдэн намууд ард түмнээ доромжилж, худлаа амлалт өгч хошгируулаад эхэллээ. Намд итгэх итгэл алдарлаа.

1  |  0
zochin(66.181.176.34) 2020 оны 03 сарын 26

Zob shuu Ayult tsar tahliin ued songuuliig hoishluulahaas oor ymarch garts baihgui .Songuuli ybuulah mongooroo ard tumnii ami nas niitiin erh ashgiin tuld neg tomoohon emneleg bariulaachee erenhiilogchoo.Olimp hoishilj baihad yagaad bolohgui gej.Odoo baigaa UIH aa taraachihya JDU chid hereggui

1  |  0
муухай(202.131.230.86) 2020 оны 03 сарын 26

Зургаа. Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм.\nэнэ маш аюултай шүү.\n зика вирусын зохиогоод энэ боловсролгүй бүдүүлэг нөхрийн хэлж байгаагаар гаргаж байгаа санаархал.

0  |  2
двойка(66.181.191.20) 2020 оны 03 сарын 26

идэж ууж амжаагүймүү энэ баттулга, хүрэлсүх хоёр

1  |  1
Зочин(202.55.188.81) 2020 оны 03 сарын 26

Сонгуулийг хойшлуулж боломгүй байна. Эрх баригчид пи араа хийж чадахгүй байгаадаа бухимдаж үүнийгээ ерѳнхийлѳгчѳѳр хэлүүлж буй хэрэг. Зүгээр сонгуулийн кампанигүй, шоугүй сонгууль хийж гинест бүртгүүлэхгүй юу даа. Энэ чинь бас л сонин зүйл шүү дээ. Нэг талаас хэмнэлт. Нѳгѳѳ талаас ажлаа бодьоор дүгнүүлнэ.

2  |  0
zochin(119.40.98.177) 2020 оны 03 сарын 26

Эрдэмтэд хэрэггүй э. Тэд онолоос цаашгүй.Харин амьдрал мэддэг туршлагатай хүмүүс ороцуулсан баг байгуул

0  |  1
Zochin(103.229.120.214) 2020 оны 03 сарын 26

Чоно борооноор...

1  |  1
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 26

hoishluulahgui hurdan shine tortei bolmoor bainaa…..neeh chanariin yalgaa baihgui ert oroin, demjihgui baina

1  |  0
Зочин(202.9.46.167) 2020 оны 03 сарын 26

Одоо байгаа 76 гаа хөөж явуулна гэвэл болж байна тэднийг төрд удаан байлгамааргйү байна

2  |  0
Mongolchuud yalna(202.9.46.167) 2020 оны 03 сарын 26

\nEronkhiilogchiin sanalig 100

1  |  1
sor(202.9.46.126) 2020 оны 03 сарын 25

ug n zuv.76soligdloo ged orond ni adilhan yumnud l irne gej bodhoor l

0  |  0
Зочин(192.82.72.18) 2020 оны 03 сарын 26

Хойшлогдвол нөгөө хүнд гаруудад ашигтай л даа би одоохондоо гишүүн хэвээр гээд амжуулж өгнө

3  |  0
Зочин(192.82.72.18) 2020 оны 03 сарын 25

Сонгууль хойшлуулах одоогийн их-н хогийн гаруудад ашигтай л даа би гишүүнээс арай буугаагүй бна гээд амин ажлаа амжуулж өгнө л дөө

2  |  0
Зочин(202.9.40.25) 2020 оны 03 сарын 25

Зөв дэмжиж байна. Одоо төсвийн хөрөнгө оруулалттай барилга байгууламжийн ажил,элдэв урсгал зардал, мөн удирдлагын зардал энэ тэрээ танаж эдийн засагтаа онц байдал тогтоохгүй бол хүндрэл гарах байдал мэдрэгдэж эхэллээ дээ. Иргэд орлогогүй болж хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хөрөнгө мөнгөний асуудал үүсч байна даа. Ерөнхийлөгч тун зөв санал гаргалаа.

2  |  0
zochin(1.72.7.137) 2020 оны 03 сарын 25

ard tumnii tuluu zuv songolt ... yun songuul ene uvchun hezee namjih medegdehgui bhad

1  |  0
Иргэн(202.9.40.56) 2020 оны 03 сарын 25

Дэмжиж байна

1  |  1
СО(202.9.46.37) 2020 оны 03 сарын 25

Маш зөв\nСонгууль нам талцал хэрээгүй\n

2  |  0
зочин(202.9.46.167) 2020 оны 03 сарын 25

76 оркоо зайлуул

3  |  1
Бар(202.9.40.42) 2020 оны 03 сарын 25

Уул нь луйварчдаас хурдан сал аар байх ийн.

3  |  0
Зочин (66.181.179.154) 2020 оны 03 сарын 25

Сонгуулийн сурталчилгааг 14 хоног болгоод сонгуулийг явуулах хэрэгтэй. Хойшлуулвал дараа бас сурталчилгаа гээд л заваарсан юм болно шүү дээ. Нэр дэвшигчдын худлаа ярихыг олон хоног сонсох сонирхол алга. Зурагтаар л сурталчилгаа явагдана биз новш гэж

1  |  0
Зочин(64.119.21.30) 2020 оны 03 сарын 25

Олимп хойшлохыг бодоход энэ зунжингаа л короно болох юм байна л даа зун болоход зүгээр болохгүй байсаар намар болох юм байжээ

1  |  0
Zochin(202.126.89.134) 2020 оны 03 сарын 25

za demjij bnoo gehdee yyl n neg hongin umnu ch gcn ene uh hyralin gishuudig colih n colimoor l bn

зочин(202.55.188.33) 2020 оны 03 сарын 25

сонгуулийг хойшлуулах нь ёстой зѳв алхам. Хямралын үед намууд ард түмний амьжиргааны байдал цалин хѳлсѳѳр тохуурхал хийгээд байгаад ард түмэн дургүйцэж бна. Танд амжилт

2  |  0
Зочин(202.126.89.51) 2020 оны 03 сарын 25

76 одоо хэрэггүй ээ

1  |  0
Зочин(202.126.89.51) 2020 оны 03 сарын 25

Дэмжиж байна яг л хүссэн үг хэллээ. Юун мөрийн хөтөлбөр 5 саяын цалин үнэгүй байр вэ

4  |  0
Зочин(202.9.46.172) 2020 оны 03 сарын 25

За хулиа л барина шүү. Их хурлыг ҮАБЗ гэдэг юм орлох уу.

0  |  0
Зочин(202.9.46.167) 2020 оны 03 сарын 25

76 эргүү тэнэг малнуудаа яах гэж байна зайлуулна биздээ ??

1  |  0
URIALGA(202.9.46.239) 2020 оны 03 сарын 25

Yag odoo erunxiilugchid tyr erxiig ni uguud xyamraliin yeiig ungurtul neg udirdagchtai baiya.nam evselgyi bygd negdie.

0  |  1
Иргэн(202.9.40.145) 2020 оны 03 сарын 25

Их Хурлын гишүүдийг чөлөөнд гаргаж, харин засгийн газрыг үргэжлүүлэн ажиллуулах нь зөв байх.

1  |  1
87(202.126.88.166) 2020 оны 03 сарын 25

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах юмуу

1  |  0
иргэд олон түмэн(139.5.219.22) 2020 оны 03 сарын 25

За ёстой нэг цагаа нүдээ олсон маш чухал санал санаачлага гаргалаадаа,хүн болгон хоёр гараа өргөд дэмжээрэй

3  |  1
zochin(66.181.178.109) 2020 оны 03 сарын 25

za mash zuw asuudlyg khundluu duu, erunkhiilugch maani

2  |  1
Top