Христо Стоичков: Саримс, сонгино идэж, вирусээс хамгаалж байна

2020 оны 03 сарын 25

Болгарын шигшээ, “Барселона” багийн довтлогч асан Христо Стоичков одоо Америкийн Майамид амьдарч байна. Христо “Mundo Deportivo”-д ярилцлага өгөхдөө коронавирусний аюулаас хэрхэн сэргийлж байгаа талаараа ярьжээ.
 

Христо Стоичков “Би халуун усанд удаан орж, саримс, сонгино их идэж, буцалсан ус ууж байгаа. Бид Итали, Испанид юу болж байгааг эртнээс харж байсан болохоор урьдчилсан бэлтгэл хийсэн. Энэ бол маш аюултай өвчин. Амиа алдаж байгаа хүмүүсийг харахад ихэнх нь нас ахмад хүмүүс байна. Тэднийг хамгийн түрүүнд хамгаалах ёстой. Би төрөлхийн тамирчин, бүх амьдралдаа спортоор хичээллэсэн хүн. Гэхдээ би одоо өөртөө урьд өмнөхөөс илүү санаа тавьж байна. Учир нь бид хайртай хүмүүс, гэр бүлдээ халдвар авчирч болохгүй. Хариуцлагатай байх ёстой. Бид хүмүүсийг өвчнөөр айлгах биш харин яаж хамгаалахыг зааж өгөх хэрэгтэй” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top