Михаил Мамиашвили: Бөхчүүд сэтгэл зүйгээ бэлтгэх нь чухал

2020 оны 03 сарын 25

ОУОХ, “Токио 2020” наадмыг зохион байгуулах хорооноос коронавирусний халдварын улмаас зуны олимпын наадмыг хойшлуулах шийдвэр гаргалаа.
 


ОХУ-ын Спортын бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили энэ талаар “Тамирчид, дасгалжуулагч, мэргэжилтнүүдийн эрүүл мэндийн төлөө Японы Засгийн газар, ОУОХ-ноос ийм шийдвэр гаргалаа. Одоо бидний өмнө тулгарч байгаа үүрэг даалгаврыг танилцуулъя. Тамирчид жилийн дараа өрсөлдөхөд бэлэн байхаар сэтгэл зүйгээ хадгалж, бэлтгэлээ алдалгүй хийх, дасгалжуулагч нар үүссэн нөхцөл байдалд зохицуулан, шинэ ажлын төлөвлөгөө боловсруулах, олон улсын спортын холбоод тэмцээн уралдааны шинэ хуваарийг гаргах шаардлагатай байна. Гэхдээ хамгийн гол нь эрүүл мэндээ хамгаалах. Бид тамирчдаа олимпын эрхийн төлөө өрсөлдөх бүх нөхцөл бололцоог гаргаж өгөх болно. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоотой байнга хамтран ажиллана. Олимпын наадмыг хойшлуулахаас өөр аргагүй байсан. Яах ч арга алга. Бурхан минь бидэнд эрүүл энхийг хайрла” гэж сэтгүүлчдэд ярилаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top