ОХУ: Олимпыг 2021 оны хавар болно гэж бэлтгэлээ хийнэ

2020 оны 03 сарын 25

ОХУ-ын ҮОХ-ноос “Токио 2020” олимпын наадам хойшлогдсон талаар мэдэгдэл хийлээ.

ҮОХ-ны ерөнхийлөгч Станислав Поздняков “Бид олимпын наадмыг хойшлуулах ОУОХ болон Зохион байгуулах хорооны шийдвэрийг ойлгон хүлээн авч байна. Олимпын наадамд оролцогч тамирчид, зохион байгуулагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьсан ОУОХ-г бүрэн дэмжиж байна. Хүн төрөлхтний түүхэнд гарсан коронавирусний халдварын үед энэ шийдвэрийг гаргахад хүнд байсан нь мэдээж. Токиогийн олимпын наадам бүх нийтийн баяр болон улс орон, ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болон зохион байгуулагдана гэдэгт бид итгэж, найдаж байна.

Бидэнд хамтран хийх ажил маш их байна. Гэхдээ ОУОХ, “Токио 2020” наадмыг зохион байгуулах хорооноос олимпыг 2021 оны хавар зохион байгуулах хандлагатай шийдвэр гаргасныг өнөөгийн нөхцөлд хамгийн сайн хувилбар гэж бодож байна. Учир нь, ингэснээр олон улсын спортын холбоод олимпын эрхийн тэмцээнүүдээ зохион байгуулж амжина. Хоёрдугаарт, ирэх 2021 оны спортын гол тэмцээн уралдаануудын хуваарийг өөрчлөхгүй байх боломжтой. Манай ҮОХ шинэ нөхцөлд тохируулан, бэлтгэлээ үргэлжлүүлэн хийх болно” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top