Шинзо Абэ: Хүн төрөлхтөн коронавирусийг ялан дийлсний баталгаа болсон олимп болно

2020 оны 03 сарын 24

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОУОХ-ны тэргүүн Томас Бах нар өнөөдөр орой утсаар ярьж, Токиогийн олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах тал дээр санал нэгдлээ.

Ерөнхий сайд Шинзо Абэ хэдхэн минутын өмнө сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Ерөнхий сайд “Олимпын наадмыг аюул осолгүй зохион байгуулахын тулд нэг жилээр хойшлуулах санал гаргасныг ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “100 хувь санал нэг байна” гэж хүлээн зөвшөөрсөн. Ямар ч гэсэн Токиогийн олимп цуцлагдахгүй. Хамгийн оройтлоо гэхэд 2021 оны зун зохион байгуулагдах болно. Нэр нь “Токио 2020” хэвээр байх юм. Тамирчид 100 хувь хүч чадлаа гаргаж, үзэгчид ч ямар ч аюулгүй байх ёстой. Хүн төрөлхтөн коронавирусийг ялан дийлсний баталгаа болсон олимп байх болно. Япон улс олимпын наадмыг зохион байгуулах үүргээ нэр төртэй биелүүлэх болно. Удахгүй ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, эцсийн шийдвэр гаргах юм” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ъюмда(66.181.186.70) 2020 оны 03 сарын 25

зөв2 харин манайх сонгуулиа шаадгаараа шаандаа

2  |  0
Top