МАН Мөрийн хөтөлбөрөө баталж, сонгуульд дангаараа оролцох шийдвэр гаргалаа

Админ | Zindaa.mn
2020 оны 03 сарын 23

Монгол Ардын Намын Бага хурлын V хуралдаан улс орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Бага хурлын гишүүд 21 аймаг 9 дүүргийн нийт 38 байршилд хуваагдан цахимаар хуралд оролцов.

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар намууд гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуультай. Энэ дагуу энэ удаагийн Бага хурлаар МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийг хөтөлбөр болон цаг үеийн асуудлыг хэлэлцсэн байна.

Д.Амарбаясгалан: Гишүүд саналаа хэлэх, саналаа мөрийн хөтөлбөрт тусгуулах боломжийг бүрэн дүүрэн хангасан

“Монгол Ардын Нам “Цахим нам” болох зорилтын хүрээнд 21 аймаг 9 дүүргийн намын анхан шатны байгууллагуудтайгаа холбогддог цахим технологийг нэвтрүүлээд хоёр жил боллоо. Өнөөдрийн Бага хурал гишүүдийн 85 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Хуралдаанд оролцож буй гишүүд саналаа хэлэх, саналаа мөрийн хөтөлбөрт тусгуулах боломжийг бүрэн дүүрэн хангасан” гэдгийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан онцоллоо.

 Л.Оюун-Эрдэнэ: Энэ удаагийн мөрийн хөтөлбөр үндсэндээ дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэнэ

 Мөрийн хөтөлбөрийг боловсруулах Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлан ажиллаж буй юм. Тэрбээр “Мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт биш байх ёстой. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл мөрийн хөтөлбөрт ач холбогдол өгөхгүйгээр нэр дэвшигч болон сонгуулийн компанит ажилд ач холбогдол өгөөд хэрэгждэггүй мөрийн хөтөлбөртэй Засгийн газрууд явж ирсэн нь өнгөрсөн 30 жилийн сургамж гэж хэлж болно. Үүнийг таслан зогсоохын тулд өнгөрсөн нэг жилийн хугацаанд "Алсын хараа-2050" урт хугацааны хөтөлбөрийг боловсруулсан. Энэхүү урт хугацааны төслийг улс төрийн бүх намуудад хүргэсэн. Тэгэхээр энэ удаагийн мөрийн хөтөлбөрүүд тооцоо судалгаан дээр үндэслэсэн байх болов уу гэж найдаж байна.

Ирэх дөрвөн жилийн хувьд хоёр үндсэн нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай болж байгаа.

Нэгдүгээрткоронавирус дэлхийн эдийн засагт хурдацтай нөлөөлж байна. Үндсэндээ уналт урт хугацаанд үргэлжлэхээр болчихлоо. Хамгийн түрүүнд аялал жуулчлал, агаарын тээврийн салбар, жижиг, дунд үйлдвэрлэгчид уналтад өртөх нь тодорхой болж байна. Үүнийг харгалзан үзэх шаардлагатай болсон.

Хоёрдугаарт, маш их хэмжээний гадаад өртэй байгаа. 2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын 1 тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийхээр байна. Тийм учраас мөрийн хөтөлбөр популист амлалтаас зайлсхийсэн, өрийн дарамтаас гарах чиглэлтэй байх ёстой.

Монгол Ардын Намын энэ удаагийн мөрийн хөтөлбөр үндсэндээ дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэх бөгөөд банкны зээлийн хүүг бууруулах реформ, орон сууцжуулах хөтөлбөр багтсан. Орон сууцыг тасралтгүй барьсаар байгаа ч гэсэн орон сууцны үнэ зорилтот бүлэг худалдан авах боломжтой түвшинд очихгүй байна. Тийм учраас Сингапурын хуримтлалын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгасан. Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцохоор байна. Тодруулбал, 50 м/кв байрыг залуу гэр бүл болон гэр хорооллоос орон сууцанд орох тохиолдолд цемент, арматурыг тэглээд, төрийн орон сууцны корпорацыг оролцуулаад, зах зээлийн үнэлгээг бууруулах том хөтөлбөр багтсан.  

Нийгмийн ардчилсан үзэлтэй МАН-ын хувьд эрүүл мэнд, боловсролын асуудал анхаарал татсан хоёр чухал багана гэж ойлгож болно. Эрүүл мэндийн салбарт оношилгоог нэгдсэн стандартад оруулах том зорилт дэвшүүлж байгаа. Тодруулбал, иргэн жилд нэг удаа заавал оношилгоо хийлгэж хавдар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг болох гэх мэт.

Боловсролын хувьд тогтолцооны реформууд хийгдэхээр байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр тулгуурлах 52 хууль байгаа. Тэдгээрийн дотор улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, мөрийн хөтөлбөрийг урт хугацаагаар төлөвлөх, төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах үндсэн зорилтууд тавигдсан.

Төвлөрлийг сааруулах том цогц бодлого орж байгаа. Мөрийн хөтөлбөрийн таван үндсэн бүлэг дээр товч тайлбар хийхэд ийм байна” хэмээлээ.

Мөн сэтгүүлчдийн зарим нэг асуултад хариулсан юм.

- Төрийн үйлчилгээг цахим болгох асуудал өмнөх сонгуулийн мөрийн хөтөлбөрт байсан. Энэ удаагийнхад бас байгаа юм байна. Хэр үр дүнд хүрсэн гэж дүгнэж байгаа вэ?

- Бид юуг гэдгээ яриад яаж гэдгээ орхичихдог байсан. Тийм учраас энэ удаагийн мөрийн хөтөлбөрт яаж гэдэг нь тодорхой тусаад явж байна. Бид Эстонийн загвараар хийнэ гэдгээ зарлаад явж байгаа. Гар утасны аппликейшнд төрийн 13,000 төрлийн үйлчилгээ багтана. Хорооны засаг даргын тодорхойлолтоос авахуулаад компани байгуулах гэрчилгээ хүртэл авах нөхцөл бүрдэнэ. Үүн дээр банк, санхүүгийн байгууллага болон хувийн хэвшлийг нэгдсэн байдлаар уяна. Одоогийн байдлаар бид урьдчилсан үнэлгээг хийгээд явж байгаа.

Юу хийх вэ гэдэг нь тодорхой учраас яаж гэдэг дээр мэтгэлцэе гэж бусад улс төрийн намууддаа уриалмаар байна.

МАН-ын мөрийн хөтөлбөр олон нийтэд ил болчихсон гэж ойлгож болно. Бидэнд нуух, хаах юм байхгүй. Нэг жилийн хугацаанд 300 мянга орчим хүн "Алсын хараа-2050"-д саналаа өгч оролцсон. Өөрөөр хэлбэл "Алсын хараа-2050"-н эхний дөрвөн жилийн зорилтууд МАН-ын мөрийн хөтөлбөрт сууж байгаа.

- Дэлхий даяар эдийн засгийн уналтад орж байгаа энэ үед төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр юу юу хийхээр мөрийн хөтөлбөрт тусгасан бэ?

- Орлогыг нэмэгдүүлэхийн тулд мега төслүүдтэй холбоотой зорилтууд мөрийн хөтөлбөрт орсон. Төмөр замын төслүүдийг хэрэгжүүлнэ. Нүүрс болон зэсээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож экспортолно. Мөн Энэтхэг рүү нүүрс экспортолж, хоёр гарцтай болох зорилтуудыг багтаасан.

Уул уурхай дээр нэмээд таван эдийн засгийн салбарыг дэмжинэ. Түүн дээрээ татвар болон нийгмийн даатгалын дэмжлэгтэйгээр төр, хувийн хэвшил яаж орох уу, гаднын хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчидтэй холбоотой тодорхой зорилтууд дээр төр юу хийх вэ, хувийн хэвшил юу хийх вэ гэдгийг тодорхой заасан зорилтууд орсон. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батхүү(202.126.89.167) 2020 оны 03 сарын 24

Насаараа хүний цүнх барьж гүйгээд төрд гардаг хувалзнуудаас нам харгалзахгүй тадгалзах хэрэгтэй тийм хүмүүсийг ард түмэн минь бүү гаргаарай тэд бол ажил хийхгүй хүний толгойгоор амьдарсан хүний мууд дуралсан хүмүүс

0  |  0
Батхүү(202.126.89.167) 2020 оны 03 сарын 24

Би энэ намд саналаа өгнө энэ нам л арай их ажил хиинэ. Харин их хуралд сайнл хүн дэвшүүлэх хэрэгтэй. Энэ тэнд уурхайтай эсвэл том банктай хүмүүсийг нэр дэвшүүлж болохгүй байхдаа тэд ард түмний төлөө ажиллөн гэж байхгүй эгэл жирийн эх орон ард түмэнээ гэсэн залуус олон байгаа хэрэв тэгж чадвал хонгил нурж ард түмэн нар үзэх байх Энэ намаас. Сонгуульд нямдорж ундармаа м энхволд хаянхярваа ундармаа билэгт мэтийн 30 аад хуучин гишүүд дэвшихгүй байх болтугай

0  |  0
Su ah(202.179.24.122) 2020 оны 03 сарын 24

Шинэ цаг үеийг шинэ эвсэл эхлүүллээ.\n30 жилийн дарлал мөлжлөг доромжлолоос одоо эднийгээ дэмжиж сонгох замаар салж амьлрал ахуйгаа өөд нь татаж авцгаа монголын ухаант ардуудаа. Амжилт

0  |  0
иргэн(66.181.190.123) 2020 оны 03 сарын 23

Есөн шид нь бүрдсэн энэ намтай хамтрах хүн байтугай гөлөг ч олдохгүй. Арай л жудаггүй новшнууд

0  |  0
төөгөө(202.9.40.166) 2020 оны 03 сарын 23

Юмны муу нь арилдаггүй гэж үнэн шүү. Энэ МАН чинь сөнөөгүй байгаа юм уу

0  |  0
ub irged(66.181.161.89) 2020 оны 03 сарын 23

SAIN BNAA. OKAY

0  |  0
Zochin(202.126.89.131) 2020 оны 03 сарын 23

2016 oni muruun hutulbur y bolcn be ta nart itgeh hun odoo baihgui hen gya ch bcn ta nar ylagdana ta ard tumenig doromjilj bn 16 onooc hoish y ch higeegui zygeer l candal cyydalun tuluu alaltsaad l bcn odoo bolloo zailj uz

1  |  1
ZALUU(66.181.177.227) 2020 оны 03 сарын 23

XAXAXA YOSTOI HUDLAA DAA UNGURSUN 4 JIL YU HIISEN BILEE YU CH HIIGEEGUI SH DE 2016-2020 MORIIN HOTOLBOR YAMAR BLAA UURSDUU ODOO BIELELT NI 90 HUVITAI GEJ HELEH BHDAA ICHMEER YAMAR CH BSAN MAN L BISHSHU BUSADIIG NI MEDEHGUI EE

1  |  1
Top