КОВИД-19: АНУ вакцин бүтээгчдэд супер компьютеруудыг ашиглуулна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 23

АНУ-ын эрх баригчид хувийн компаниудтай хамтран шинэ төрлийн коронавирусний эсрэг вакцин гаргаж авахаар ажиллаж буй мэргэжилтнүүдэд суперкомпьютеруудын хүчин чадлыг ашиглах боломж олгоно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.

Цагаан ордон, АНУ-ын эрчим хүчний яам, “IBM” корпорац коронавирусний эсрэг суперкомпьютеруудын хүчин чадлын ашиглах зорилгоор төр, хувийн хамтарсан консорциум байгууллаа гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Трампын хэлснээр, коронавирусний эсрэг вакцин, эмчилгээний шинэ арга боловсруулж буй судлаачдыг мэдээлэл, тооцооны эх үүсвэрээр хангах аж. Тэрбээр энэ төсөлд IBM, Amazon, Google, Microsoft, Массачусетсийн технологийн их сургууль, судалгааны хэд хэдэн байгууллага, НАСА агентлаг ихээхэн хувь нэмэр оруулж буй тухай дурджээ.

Top