ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныхан хайр татам байна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 23
Хонь
Аж ахуйн ажлууд танаас яаралтай шийдвэр шаардах бололтой. Хамаатан садан болон хүүхдүүдтэйгээ муудалцах хэрэггүй. Оройдоо өөрийгөө баярлуулах зүйл хий.
 
Үхэр
Маргаан, хүсээгүй уулзалт зэргээс татгалз. Гэнэтийн зарлага нь гэр бүлийн санхүүд муугаар нөлөөлж болзошгүй. Ургамал, салхи, уснаас эрч хүч ав.
 
Ихэр
Хамтран ажиллагч нартайгаа эвтэй байна. Түрэмгий байдлаа дарах нь таныг эелдэг, ялдам нэгэн болохыг бусдад мэдрүүлнэ. Орой эрт амар.
 
Мэлхий
Ажлаасаа түр хөндийрч, эрч хүч хуримтлуулах цагийг өөртөө гарга. Ингэж чадвал таныг романтик зүйл хүлээж байна. Ядарсан байдалд тань ойр дотнын хүмүүсийн санаа зовно.
 
Арслан
Дарга нартайгаа ярилцах нь зөв ч санал зөрөлдөх нь сөрөг үр дагаварт хүргэж магадгүй. Уран бүтээлч хүмүүст болгоомж илүүдэхгүй. Амжилт танаас нүүр буруулах зүйл бүү хийгээрэй.
 
Охин
Настай хүмүүс эрүүл мэнддээ анхаар. Аж ахуйдаа анхаарна. Ашигтай худалдан авалт хийхээс бүү цааргал.
 
Жинлүүр
Дотнын хүнтэйгээ харилцах харилцаа нь асуудлыг даван туулахад тусална. Тайван, аз жаргалтай, бие биедээ сэтгэл хангалуун бай. Өдрийн хоёр дахь хагаст төлөвлөгөө өөрчлөгдөж магадгүй. Яаран шийдвэр гаргах хэрэггүй.
 
Хилэнц
Алдаагаа хүлээн зөвшөөрч, гэр бүлтэйгээ нэгдэн нягтрах өдөр. Хэн нэгний өмнө буруутай бол түүнийгээ хүлээж, танд буруу зүйл хийсэн хэн нэгнийг ч уучил. Өмнөх алдаагаа давтах хэрэггүй. Эртний танилаа харах өнцөг өөрчлөгдөнө. Үүний ачаар та тайван болох бололтой.
 
Нум
Гэнэтийн маргаанаас холуур, өөрт ашиггүй зүйлээс ангид бай. Яаран дүгнэлт хийхээс татгалзаарай. Зүүдээ мана. Тэр зөнтэй байж магадгүй.
 
Матар
Ялангуяа настай хүмүүс өөртөө анхаарал тавь. Хувийн амьдралдаа анхаарч, шийдвэртэй алхам хий. Гэхдээ бодлогогүй зүйл хийж болохгүй. Тэвчээртэй байж, өөрийн ашиг хонжоог чухалчлахаа боль.
 
Хумх
Өнөөдөр хумхынхан уран бүтээлч чанараа нэмэгдүүлнэ. Сонирхолтой уулзалт, туршлага солилцох, ашигтай захиалга авах зэрэг зүйл таныг хүлээж байна. Амжилтад хүрэх магадлалтай байгаа тул зориг гарга. Гэхдээ илүү зан хэрэггүй.
 
Загас
Азгүйтэл дуусна. Амьдралдаа өөрчлөлт хийхийг хүсэж байсан бол энэ нь биелэлээ олно. Эрсдэлтэй шийдвэр гаргах хэрэггүй. Загасны эмэгтэйчүүд хувийн амьдралаараа олонд алдартай болж магадгүй. Энэ ордныхон ѳнѳѳдѳр хайр татам байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top