КОВИД-19 | Индонезид 9000 хүн цуглаж, мөргөл үйлдсэний дараа 100 нь халдвар авчээ

2020 оны 03 сарын 21

Коронавирустэй холбоотойгоор дэлхийн 124 оронд  хичээл, сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байна. 10 оронд сургуулийн үйл ажиллагааг хэсэгчлэн хаасан гэж ДЭМБ-ын ажилтан мэдээллээ.

Индонези улсад одоогоор халдварын 369 тохиолдол бүртгэгдээд байна. Уг нь халдварын тоо тус улсад 200 гаруй байсан ч  өнгөрсөн пүрэв гарагт 9000 хүн цугласан мөргөл болсны дараа нэмэгдсэн байна. Тухайн арга хэмжээнд цугласан хүмүүсийн дотроос халдварын 100 гаруй тохиолдол шинээр бүртгэгджээ.

 

Top