КОВИД-19 | “Женерал Моторс” компани амьсгалын замын эмчилгээнд ашиглах төхөөрөмж үйлдвэрлэнэ

2020 оны 03 сарын 21

Коронавирусний эрсдэлийг бууруулахын тулд дэлхий нийтээрээ анхаарал хандуулж буй энэ цаг  үед томоохон компаниудын үйл ажиллагаа ч үүнд чиглэж байна. Тухайлбал, “Женерал Моторс” компани коронавирустэй тэмцэх зорилгоор амьсгалын замын эмчилгээнд ашигладаг төхөөрөмж,  агааржуулагч үйлдвэрлэхээр “Вентек Лайф Системс”компанитай хамтрахаар болжээ.

 “Вентек Лайф Системс” компани коронавирусний өндөр эрсдэлтэй байгаа үед хүмүүсийн амь насыг аврахад туслах төхөөрөмжүүд, агааржуулагч үйлдвэрлэхийн тулд “Женерал Моторс” компанийн ложистик, үйлдвэрлэлийн  туршлагыг ашиглах аж.

“Женерал Моторс”-ын гүйцэтгэх захирал Мэри Барра “Коронавирустэй тэмцэж буй улс орныхоо  тэмцлийг дэмжихийн тулд нэн чухал хэрэгцээтэй байгаа амьсгалын замыг дэмжих бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд Вентек компанитай  хамтран ажиллаж байна. Эрсдэлтэй байгаа энэ хүнд цаг үед бид туслах өөр боломжийг эрэлхийлж байна” гэжээ.

 

Top