ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 20

Өнөөдөр 2020.03.20. Энэ оны 79 дэх өдөр бол он дуусахад 287 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 55 минутад мандлаа. 19 цаг 05 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 3 хэм, шөнөдөө -8 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын Аз жаргалын өдөр. Мөн Франц хэлний өдөр болон Бор шувууг хамгаалах дэлхийн өдөр юм. Америкт өнөөдөр Уугуул америкчуудыг ДОХ, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх өдөр бол Тунист Тусгаар тогтнолын өдөр тохиож байна.

Өнөөдөр Испанийн хөл бөмбөгч Фернандо Торрес, олимпын мөнгөн медальт, Азийн хошой аварга, Японы марафонч Кенжи Кимихара, Америкийн жүжигчин, найруулагч Спайк Ли, Францын хөл бөмбөгч Морган Амалфитано, Аргентины хөл бөмбөгч Маркос Рохо нарын төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлуудаас дурдвал:

1925 оны гуравдугаар сарын 20-28-нд БНМАУ-ын II бага хурал хуралдав. Тус бага хурлаар нутгийн захиргааны явдалд онцгой анхаарч, ардчилсан захиргаа байгуулаагүй газарт түүнийг яаравчлан байгуулахыг заажээ.

1934 оны энэ өдөр Сайд нарын зөвлөлийн дэргэдэх цэргийн зөвлөлийг татан буулгажээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлуудаас дурдвал:

1923 оны энэ өдөр Чикаго мужийн уран зургийн клуб нээгджээ. Нээлтэд Пабло Пикассогийн уран зургуудыг дэлгэн үзүүлсэн байна. Ингэснээр АНУ-д орчин үеийн урлагийн шинэ давалгаа эхэлсэн түүхтэй.

2003 - Ирак дахь олон улсын цэргийн ажиллагаа эхэлсэн.

2012 - Иракийн 10 хотод террорист ажиллагаа болж байв.

2015 - дэлхий даяар сарны хиртэлт, хагас хиртэлт, том сар мандах үзэгдэл тохиожээ.

Энэ өдөр үс засуулбал жаргал үргэлжид ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Энэ өдөр буян номын үйл, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, хүүхэд үрчилж авах, андгай тангараг, гэрээ хэлцэл буцаахад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэлд оролцоход таагүй. Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top