ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал Нүд бүрэлзэн улцайна

М.Тэнүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 19

2020.3.19, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 25

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАРС САР ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР

  • Аргын тооллын: 2020.3.19, Пүрэв гараг
  • Наран ургах шингэх: 6.57-19.03
  • Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ. Хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top