ЭЕШ өгөх хүүхдүүдэд тест хичээлүүдийг CD-гээр хүргүүлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 18

Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим шийдвэрлэсэн асуудлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.  

Коронавирус өвчний халдвартай холбоотойгоор хичээл сургууль удаан хугацаанд завсардсан тул төгсөх 12 дугаар ангийн сурагчдад ЭЕШ-ын зөвлөмж болон тест хичээлийн даалгавар хүргүүлнэ гэлээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор нэг шийдвэр гарч байгаа. Арванхоёрдугаар ангийг энэ жил төгсөх хүүхдүүдэд ЭЕШ-ын зөвлөмж, жишиг тест хичээлүүдийг CD дээр хуулан тарааж өгөхөөр төлөвлөж байна. Энэ жил 28 мянган хүүхэд ЕБС-иа төгсөнө. Хүүхэд бүрт зөвлөмж, билет хичээлүүдийг хүргэнэ " гэв.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top