ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Э.Тэргэл | Zindaa.mn
2020 оны 03 сарын 18

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАРС САР ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2020.3.17, Мягмар гараг
  • Наран ургах шингэх: 7.01-19.00
  • Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ. Амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top