КОВИД-19: Вирус халдварладаг шинэ зам илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 16

Хятадын молекул биологичид КОВИД-19 цар тахлын шалтгаан болсон шинэ төрлийн коронавирус зөвхөн АСЕ2 хүртэхүйгээр дамжин хүний эсэд нэвтрэх чадвартай төдийгүй CD147 молекулын уургаар дамжин халдварладаг болохыг тогтоожээ.

Эрдэмтдийн судалгааны үр дүнг bioRxiv шинжлэх ухааны цахим номын санд нийтэлжээ.

Вирус хүний биед нэвтрэхдээ АСЕ2 хүртэхүйг ашигладаг. Вирус зүрх, бөөр, бэлэг эрхтэнд гол төлөв илэрч байгаа тул энэ уургаар дамжуулан вирустэй тэмцэх нь эдгээр эд эрхтэнд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Вирустэй тэмцдэг молекул бүхий өөр нэг хүртэхүйг гаргаж авсан нь халдварыг дарангуйлах хэрэгслийн тоог нэмэгдүүлж байгаа юм гэж эрдэмтэд бичжээ.

Дэлхийн хэмжээнд цар тахлыг үүсгээд буй SARS-COV-2 вирус уушгины эсийг бүрдэг АСЕ2 уургийн молекулын тусламжтай хүн болон бусад сүүн тэжээлтэн амьтдын уушгины эсэд нэвтэрдэг байна. Энэ уураг томууны А хүрээний вирусийг тэтгэхэд ихээхэд үүрэг гүйцэтгэдгийг эрдэмтэд нэлээд эрт тогтоосон билээ. Шианийн Дөрөвдүгээр анагаах ухааны цэргийн их сургууль болон Бээжингийн биотехнологийн дээд сургуулийн эрдэмтэд КОВИД-19 вирус хүний эд, эсэд нэвтрэхийн тулд CD147 уурагт хүртэхүйг ашигладаг болохыг олж нээжээ. Эдгээр молекул бусад вирусний халдвар болох хумхаатай тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Тиймээс хумхаа болон А хүрээний томууны эсрэг эм, бэлдмэл КОВИД-19 өвчинтэй тэмцэхэд тустай гэж эрдэмтэд үзэж байна.

 

Top