Б.Ганхуяг: "Эрдэнэс-Тавантолгой"-н 30 хувийг тэрбум доллараар зарах гэж байна гэдэг худлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 16

"Эрдэнэс-тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн үед Тавантолгойн 30 хувийг 1 тэрбум доллараар зарах гэж байна гэсэн зүйлийг зарим улс төрчид ярих боллоо. Энэ үнэн үү?   

-Тийм зүйл байхгүй. Төрийн эрх бүхий байгууллагуудаас Тавантолгойн  дэд бүтэц буюу төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөмж гарсан. Тогтоол ч гарсан. Энэхүү зөвлөмж, чиглэлийн дагуу Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх асуудлыг судалж байгаа. Түүн дотор IPO хийх асуудлыг судал гэсэн. Судалж байна. Өөрөөр хэлбэл, төмөр зам, авто зам, угаах үйлдвэр, усан хангамжийн асуудал гэх мэт шаардлагатай төслүүдийн тооцоо судалгааг компани хийсэн.  Хөрөнгө оруулалтын асуудлыг яаж шийдэх, өөрсдөө хэдийг олж чадах, ямар төсөл дээр хөрөнгө оруулалт татах,  IPO хийвэл ямар хэмжээний хөрөнгө босгож болох,  ямар хэмжээний бэлтгэл ажил шаардагдах  гээд бүх төрлийн тооцоо судалгааг бид хийж ажиллаж байна. Дахиад ч сайтар судлана. “Эрдэнэс-тавантолгой” ХК одоо ашигтай ажиллаж байгаа учраас заавал IPO гэхгүйгээр суурь бүтцээ хийх боломжтой гэж Засгийн газар үзсэн. Ерөнхий сайд .Хүрэлсүх “Энэ Засгийн газрын үед IPO хийхийг зөвшөөрөхгүй” гэж тодорхой хэлсэн. Тиймээс IPO хийх асуудал байхгүй, дээрээс нь зөвлөмжөө цуцалчихвал судалгаа ч бас зогсоно. Товчхондоо,  Эрдэнэс-тавантолгойн 30 хувийг тэрбум доллараар зарах гэж байна гэдэг буруу мэдээлэл.

-"Страто" компани танайхаас хямд үнээр нүүрс авдаг, энэ компани З.Энхболдын хамаарал бүхий компани гэж иргэн Наранбаатар мэдэгдсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч

-"Страто" компани З.Энхболдод хамаатай эсэхийг би мэдэхгүй. Тэр нь Эрдэнэс-тавантолгойд хамаатай ч зүйл биш. Нэмүү өртөг шингээх дотоодын үйлдвэрүүдээ бид дэмжиж, хамтран ажиллах бодлого барьдаг. Энэ хүрээнд "Страто", "Их говийн илч" зэрэг компаниуд манайхаас нүүрс аваад, угааж экспортлохоор гэрээ байгуулсан. Гэхдээ зах зээлийн үнээр!  "Страто" компани 150 мянган тонноор 2 удаагийн гэрээ байгуулсан. Эхний гэрээний үүргээ биелүүлж чадаагүй учраас  гэрээг цуцалж, барьцаа төлбөрийг манай компани авсан. Угаасаа гэрээнд заачихсан зүйл. Харин үүнийг “Страто” ХХК зөвшөөрөөгүй, шүүхэд хандсан. Иймэрхүү маргаантай л байгаа.

-"Бодь Интернэшнл” ХХК-тай нүүрсний нууц гэрээ хийсэн юм уу?

-Энд нуугаад, нууцлаад байх юм байхгүй. Та бүхэн мэднэ, Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлд төмөр зам барих бол Эрдэнэс-тавантолгой ХК-ийн хувьд нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслийн нэг. Учир нь бид автозамаар нэг тонн нүүрсийг 32 доллараар тээвэрлэж байгаа. Хэрвээ төмөр замтай болчихвол 8 доллараар тээвэрлэнэ. Энэ зөрүү мөнгө Монголд, Эрдэнэс-тавантолгойд үлдэнэ. Өөрөөр хэлбэл 1072 хувьцаа эзэмшигчдэд оногдох ногдол ашиг нэмэгдэнэ. Тиймээс Гашуунсухайтын төмөр замыг яаралтай барих хэрэгтэй. Улс төржилтийн сэдэв болоод зургаа долоон жил энэ ажил таг зогссон байсан. Үүнийг бид хөдөлгөсөн. Гашуунсухайтын төмөр замыг гүйцээн барихад тэрбум шахам доллар шаардлагатай. Энд шаардагдах санхүүжилтийг босгох, гэхдээ манайхаас бэлэн мөнгө авахгүйгээр нүүрс аваад төмөр зам бариад өгөх хөрөнгө оруулагчийг сонгоод хамтран ажиллаж байна. Нүүрсээ зах зээлийн үнээр өгнө, гол нь удаан хугацааны туршид тогтвортой худалдан авагч нэмэгдэж байна гэсэн үг.  Гашуунсухайтаас гадна Зүүнбаянгийн төмөр замд ч бид хөрөнгө оруулалт хийж байгаа. Төмөр замын ач холбогдлыг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэднэ. Эдийн засаг, бизнесийн ашгаас гадна улс үндэстний эрх ашиг, цаашлаад байгаль экологид хүртэл маш чухал ач холбогдолтой.  Эцэст нь, нэг л зүйлийг он хэлмээр байна. Бид ажлаа тайван хиймээр байна. Ажил маш их байна. Тийм болохоор хэл ам хэрүүлээс хол баймаар байна. Худлаа ташаа мэдээллийг залруулах, тайлбар өгөх гэж явах цаг зав бидэнд үнэхээр хомс байна. Мега төсөл хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар улс төр бүү ороосой гэж хүсч байна.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.170.73) 2020 оны 03 сарын 18

Тавантолгой их хэмжээний ашигтай ажилласан. Болж байна. Ашигтай байвал ногдол ашиг ч өсөн

0  |  0
Энэ нь (103.229.120.107) 2020 оны 03 сарын 17

ТӨМӨР ЗАМЫГ ЗҮГЭЭР ХЯТАДУУДАД НҮҮРСЭЭ ӨГӨӨД СҮҮЛИЙН ҮЕИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ АШИГЛААД ӨДӨРТ 50 60 КМ БАРЬДАГ ХЯТАД КОМПАНИД ХУРДАН ӨГӨӨД ХУРДАН БАРИУЛАХААР ХУРДАН ЗОХИОН БАЙГУУЛАА ЮУГАА ХИЙГЭЭД БАЙДГИЙН БЭ? ЦАГ АЛТ ХЭДХЭН САРЫН ДОТОР ХИЙДЭГ БОЛЧИХСОН ЮМЫГ УДААД БАЙХ ЮМДАА

0  |  0
Su ah(202.179.24.202) 2020 оны 03 сарын 17

Зарчаагүй ч гэсэн зарах тухай яриад яваа этгээдүүдийн толгойг нь авахал л асуудал зөвөөр шийлэгдэнэ

0  |  0
Зочин (202.179.4.242) 2020 оны 03 сарын 16

Чи муу юу мэдэж Илжигдорж юу даана аа, чи хувьцаа гэж хуцалгуй дуугуйхан байж байгаад огчих, чамайс авч байгаа биш, чи их хуцаад байвал 96000 чинь хошногны цаас болно, юмны унэ осоод......

0  |  0
АӨ(103.9.90.98) 2020 оны 03 сарын 16

ХАЛЗ МЭТГЭЛЦ. ӨӨР ЮУ Ч ЯРИАД ХЭРЭГГҮЙ ӨБ

0  |  0
ӨБ(103.9.90.98) 2020 оны 03 сарын 16

У.ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙД З.ЭНХБОЛД НАРЫГ ТАВАН ТОЛГОЙН ХУВЬЧЛАЛ ЛУЙВРЫН ТАЛААР ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНД АРД ТҮМЭН ЧИНЬ ДУУДАЖ БАЙНА. АРД ТҮМЭНД ХАЙРТАЙ БОЛ ҮНЭН МӨНИЙГ НЬ ХЭЛЭЭД ӨГӨӨРЭЙ. ХҮЛЭЭЖ БАЙНА ШҮҮ

0  |  0
ӨБ(103.9.90.98) 2020 оны 03 сарын 16

Б.ГАНХУЯГ Л. НАРАНБААТАР НАРЫГ ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНД УРЬЖ БАЙНА. ХЭН НЬ ҮНЭН ХЭН НЬ ХУДАЛ ХЭЛЖ БАЙГААГ АРД ТҮМЭНДЭЭ ХЭЛЭЭД ӨГӨӨЧ . ИНГЭЖ ХЭРЭЛДЭЭД БИЕ БИЕНИЙГЭЭ ҮГҮЙСГЭЭД ЯАХ ГЭСЭН ЮМ

0  |  0
иргэн(66.181.190.123) 2020 оны 03 сарын 16

Хэлсэнээсээ эсрэг үйлдэл хийдэг нөхдүүд дээ манайхан

0  |  1
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 16

Hyrelsyhees omno Shine namiinhan helsen um shyydee

0  |  1
Top