Л.Наранбаатар: З.Энхболдыг гурван үндэслэлээр нотлох баримттай шалгуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 16

УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан, одоо АН-ын даргын ахлах зөвлөх хийж байгаа З.Энхболдтой холбоотой асуудлаар эдийн засагч Л.Наранбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “З.Энхболд нь төрийн өндөр албан тушаалын эрх мэдлээ ашиглан өөрийн хамаарал бүхий компаниудаар дамжуулж нийтийн эрх ашгийг хохироосон байж болзошгүй гэх асуудлыг АТГ, ТЕГ, Улсын ерөнхий прокурорын газарт өгөхөөр материалуудаа бэлдэж авчирлаа. Энэ асуудалтай холбоотой гурван нотлох баримтыг ярина. Тодруулбал, “Страто”, “Хишиг арвин”, “Суруга Монгол” компанитай холбоотой асуудал яригдана” гэдгийг онцлоод баримтуудаа дэлгэлээ. Нэгдүгээрт, “Страто” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар А.Баттүшиг гэдэг хүн ажилладаг. З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох нь “Страто” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Баттүшигтэй хамт хоёр компанийг эзэмшиж байна. Энэ хоёр компанийн нь гүйцэтгэх захирлаар А.Баттүшиг бас ажилладаг юм байна. Эдгээр компани нь нэг оффистой. З.Хишигтогтох, А.Баттүшиг нар нэг өрөөнд ажилладаг. Би үүнтэй холбоотой мэдээллийг өмнө нь хэлсэн боловч “З.Энхболдыг гүтгэсэн” хэмээж, З.Энхболд өөрийн хувийн хонгил руугаа намайг түлхэхийг оролдсон. З.Энхболд, З.Хишигтогтох, А.Баттүшиг нарын хамаарал бүхий “Страто” ХХК нь хууль зөрчсөн олон үйлдлийг хийсэн байна.

Тус компанийн үйлдвэр 1.5 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай. Энэ үйлдвэрийг 2018 оны тавдугаар сард ашиглалтад оруулсан байх юм. Гэтэл техник, эдийн засгийн үндэслэл нь 2018 оны арванхоёрдугаар сард гарсан байна. Өөрөөр хэлбэл, ТЭЗҮ батлагдаагүй байхад буюу батлагдахаас долоон сарын өмнө уг үйлдвэр баригдаад ашиглалтад орж, нүүрсээ угаагаад эхэлжээ. Тухайн үед тус компанийг хууль бусаар газар авсан гэх асуудлаар орон нутгийн иргэд шүүхэд хандаад явж байжээ. Ингээд “Страто” компанийн хууль ёсны бүтцийг харах юм бол 50 хувь нь хятадын хөрөнгө оруулалттай, 37 хувийг нь З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой хамаарал бүхий бизнес эрхэлдэг А.Баттүшиг эзэмшиж байна. 37 хувь гэдэг бол том бүтэц, компанийн бүх зүйлийг удирдана гэсэн үг. Үлдсэн хувийг нь Монгол Улсын хоёр иргэн эзэмшиж байна. Уг компани Тавантолгойгоос сард 50 мянган тонн нүүрс авч “угаадаг”. А.Баттүшиг захирал “Нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар худалдаж авч угаагаад цааш нь 140 ам.доллараар зардаг” болохоо 2019 оны аравдугаар сард хэвлэлд мэдээлсэн байдаг. Тэгэхээр энэ компани “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас жилд 1.5 сая тонн нүүрс худалдан авч угааж ашиг олж байна. Эндээс эдийн засгийн тооцооллыг нь дүгнэвэл, 1.5 сая тонн нүүрсийг угааж баяжуулах юм бол 1 сая 275 мянган тонн баяжуулсан нүүрс болно. Нэг тонн нь 200 орчим ам.долларын үнэтэй нүүрс гэхээр жилд 225 сая ам.доллар буюу төгрөгөөр тооцвол 740 орчим тэрбум төгрөг болно. Гэтэл энэ компани одоо хүчин чадлаа өргөтгөж, жилд 4.5 сая тонн нүүрс угаах боломжтой ТЭЗҮ хийлгээд, барилгын ажил явагдаж байгаа бололтой. Орон нутгийн иргэдээс өгсөн зургийг харахад уг үйлдвэр явагдаж, гадна талбайд нь баяжуулсан нүүрс харагдаж байсан. Хэрвээ жилд 4.5 сая тонн нүүрс угаана гээд бодвол жилд 2.1 их наядын төгрөгийн орлого олно. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай З.Энхболдын хамаарал бүхий энэ компанийн орлогыг 1072 хувьцаа эзэмшигч 2.1 сая гаруй иргэнд хуваахад нэг хүнд нэг сая төгрөг ногдох юм. Цаашдаа “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д баяжуулах үйлдвэр баригдахгүй зөвхөн энэ компанид нүүрсээ нийлүүлсээр 100 жил ажиллахад л 500 сая тонн нүүрс З.Энхболдын дүүгийн хамаарал бүхий компанид очих гээд байна. Ер нь очоод эхэлсэн гэж болно. Одоо нүүрсээ угаагаад бизнесээ хийгээд явж байна.

 “Страто” ХХК-тай холбоотой хоёр дахь баримт гэвэл уг компанийг З.Энхболд байнга өмгөөлдөг. Тус компанийн татварын маргааны асуудлыг жишээ болгож тайлбарлая. Тус компанийн С.Баярмаа гэх хуульч Үндсэн хуулийн цэцэд хандаж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тэглүүлсэн үйл явцаас харах юм бол Монгол Улсын эдийн засагт асар их хохирол учруулж болохуйц гэмт үйлдэл хийгдсэн байна. Үүнийг З.Энхболд ЕТГ-ын дарга байхдаа хамгаалж ярьж байсан. Энэ үедээ худал мэдээлэл өгсөн учраас хариуцлага хүлээх хэрэгтэй. Ямар худал мэдээлэл вэ гэхээр ашигт малтмалын татварт олборлолт хийхэд таван хувь, баяжуулаад цааш зарахад тус бүр таван хувийн татвар гээд нийт 15 хувийн татвартай боллоо гэдэг зүйлийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайгаар яриулаад маргааш нь ҮХЦ дээр унагаад үндсэндээ Монгол Улсын АМНАТ-ыг бүхэлд нь тэглэсэн. Энэ татвараар жилд 1.3 их наяд төгрөг улсад орж ирдэг бол үүний бараг тал нь бидэнд өв болж үлддэг, орон нутгийн хөгжилд зарцуулагддаг. Үндсэн хуульд зааснаар “Байгалийн баялаг ард түмний өмч” гэдгийг хэрэгжүүлж байгаа гол зүйлийг ийнхүү байхгүй болгосон. Асуудлыг судлаад үзэхээр “Страто” ХХК нь тухайн үед АМНАТ болон НӨАТ төлөөгүйн улмаас Сангийн яаман дээр маргаан үүсгээд, С.Баярмаа гэх хуульчаар дамжуулж ҮХЦ-д гомдол гаргаад, цэц маш хурдан уг асуудлыг шийдсэн байгаа юм. Энэ асуудлыг салбарын эдийн засагчийн хувьд би судалж үзээд тухайн үед мэдээлэл хийж байсан. Улмаар Сангийн яам, бусад УИХ-ын гишүүд соргогоор хүлээж авч буцаад уг хуулийг тэр даруй сэргээсэн байдаг. Ингэснээр “Страто” ХХК-ийн 3.2 тэрбум төгрөгийн татварыг тэглүүлэхийн төлөө уг сууриар нь АМНАТ-ыг тэглүүлсэн бусармаг үйл явдал зогссон юм. Үүнийг дэлгэсний төлөө З.Энхболд дахин намайг цагдаад өгч, хувийн хонгилоороо оруулах гэж оролдсон. З.Энхболд цагдаа, шүүх, прокурорт өөрийн хувийн хонгилтой болсон гэдгийг ойлгосон. Тодорхой хэлбэл, З.Энхболдын эхнэр н.Бат-Өлзий гэдэг хүн байгаа. Ямар ч засаг солигдсон энэ эмэгтэй Хууль зүйн яаманд газрын даргаар ажилладаг. Эрхүүгийн хуулийн сургууль төгссөн. Түүнтэй хамт төгссөн хэсэг хүмүүс нь З.Энхболдын хувийн хонгилыг үүсгэж, ажиллуулж байна. Зөвхөн намайг ч биш 3.Энхболдыг шүүмжилсэн жирийн иргэдийг энэ хувийн хонгилоороо оруулж хэлмэгдүүлж байгаа учраас та бүхэнд онцолж хэлээд байна.

Дараагийн асуудал нь, хууль бусаар татварын тогтворжуулалтын гэрээг “Страто” компанид олгосон байна. Татварын тогтвор­жуу­лалтын гэрээ гэдэг бол одоо байгаа татвараас татвар нэмэгдэх юм бол төлөхгүй, харин татварыг тэглэх юм бол татвар төлөхгүй байх зохицуулалтаар явагддаг. Импорт, Гааль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, АМНАТ гэсэн дөрвөн татварт татварын тогтворжуулалтын гэрээг хийжээ. Татвар төлөхгүйг хичээдэг, хүчтэй улс төрийн лоббитой компани юм. З.Энхболдын хамаарал бүхий хоёр дахь компани бол “Хишиг арвин” ХХК юм. “Ардчилсан хүчний холбоо”-г З.Энхболдтой хамтран үүсгэн байгуулагчдын нэг Н.Тулгат нь “Хишиг арвин” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Хамаарал бүхий энэ компани нь 2013 онд “Эрдэнэс-тавантолгой “ХК-ийн хөрс хуулалтын ажлын тендерт шалгараад явж байхад нь Н.Тулгат гүйцэтгэх захирлаар томилогдсон байна. Улмаар “Хишиг арвин” компани 2013 оноос хойш Эрдэнэс-тавантолгой ХК-иас хамгийн багадаа гурван их наяд төгрөгийн орлого олсон. Үүнд аудит явуулахыг шаардаж, холбогдох газруудаар нь шалгуулахыг хүсэж байна.

З.Энхболдын хамаарал бүхий гурав дахь компани бол “Суруга Монгол” ХХК. “Улс төрийн нөлөө бүхий этгээдүүд Япон улсын 87 настай иргэнийг хилсээр яллаж, улмаар нутаг буцаагаад “Суруга Монгол” ХХК-ийг дээрэмдэж авсан. Тус компанийн эзэмшиж байсан газар дээр “Хүннү 2222” гэдэг хороолол баригдсан. Энэ хорооллын 101, 102, 103, 104, 115 дугаар байрны наймдугаар давхрууд нь бүхэлдээ З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын нэр дээр байна. Багадаа 4-5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй орон сууцнууд юм. Ямар эх үүсвэрээр эдгээр байрыг авсан асуудлыг шалгаж нягтлах хэрэгтэй байна” гэдгийг эдийн засагч Л.Наранбаатар хэлээд “Страто” компани нь ТЭЗҮ дээр батлагдсан үйл ажиллагаанаасаа тэс өөр хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг мэдээллийнхээ төгсгөлд онцолж ярилаа. Ийнхүү дээрх гурван хамаарал бүхий компаниар дамжуулж төрийн өндөр албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж, ард түмний эрх ашигт хохирол учруулсан байж болзошгүй хэмээн үзэж шалгуулах хүсэлтээ холбогдох байгууллагуудад өгч байгаа аж.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(31.164.60.21) 2020 оны 03 сарын 20

aluurchin elbegdorj oroh orngyi gishgeh gazargyi bolood amerikiin gudamjind aligaa aldaad baas shees nus nulimsandaa holildood soliorch baina. hyzyygyi aluurchin elbegdorjiin allaga hulgai luivar ni odor byr ilerch, Saddam hussein, chauceski, mussolin nar shig ard tymnii gart shivshigteigeer yhehgyin tuld gadaad uls ruu zugtaan odjee. tarvagan tahal aluurchin elbegdorj bogs doloogchdiinhoo ugaadsiig nemjee, baasaar hoollogchid ni ami Orson baina

0  |  0
unshigch(31.164.60.21) 2020 оны 03 сарын 20

aluurchin elbegdorj oroh orngyi gishgeh gazargyi bolood amerikiin gudamjind aligaa aldaad baas shees nus nulimsandaa holildood soliorch baina. hyzyygyi aluurchin elbegdorjiin allaga hulgai luivar ni odor byr ilerch, Saddam hussein, chauceski, mussolin nar shig ard tymnii gart shivshigteigeer yhehgyin tuld gadaad uls ruu zugtaan odjee. tarvagan tahal aluurchin elbegdorj bogs doloogchdiinhoo ugaadsiig nemjee, baasaar hoollogchid ni ami Orson baina

0  |  0
Зуулт(202.179.31.76) 2020 оны 03 сарын 18

Энэ залуугийн бичиж байгаа нь үнэн байхаа. З.Энхболд ийм хүн шүүдээ. Одоо энхийнцагаан тагтаа болоод яах вэ? Зөвшөөрөх хэрэгтэй

0  |  0
Gombo(98.204.176.20) 2020 оны 03 сарын 18

Ene tun evgui zaluu haragdaad bdag

1  |  0
ZOCHIN(58.173.29.149) 2020 оны 03 сарын 17

HUNII TURSUN DUU UHEH ESTOI YU.ENE CHAVGANTC AVILGALDAA IDEGDEED ERGELJ IIMERHII TCAGAAN SOLIOTOI HUN SHIG BAVTNAJ YVDGAA BOLIOCH.MONGOL ULSAD ASHIGTAI YG YU HIISEN CHAVGANTC VE.UUL UURHAIGAAS HUSAH GEED L BJ YDAH YM..

0  |  0
irgen(202.55.188.36) 2020 оны 03 сарын 18

Болж идсэн уусан yumnuudiig ingeed sain ilchleed bai .

1  |  0
zochin(192.82.76.208) 2020 оны 03 сарын 18

ene zaluu unen yum l yariad bna daa

2  |  1
хотын иргэн(202.131.225.197) 2020 оны 03 сарын 18

энэ нэг балай нөхөр одоо больчихоосой аль ч мэдээллийн сайтууд дээр үнэн худал мэдэгдэхгүй юм яриад хэний төлөө бичээд байгаа нь ойлгомжтой л бна ш дээ

3  |  1
Зочин(202.131.243.186) 2020 оны 03 сарын 18

хувь хүмүүсийн өс хонзингийн юм яригдаад нэг нэгийгээ гүтгээд байх шиг байгаан

2  |  1
Зочин(202.9.47.8) 2020 оны 03 сарын 18

МCS З.Энхболдыг барахгүй байх аа.

3  |  1
Top