ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт гарах теле хичээлийн ЦАГИЙН ХУВААРЬ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 15

ЕБС-ийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хүргэх цахим болон теле хичээлийг Монголын телевизүүдийн холбоо БСШУСЯ-тай хамтран бэлтгэж, орон даяар хүргэж байгаа билээ. 

БСШУСЯ Монголын телевизүүдийн холбоотой хамтран теле хичээл үзэх боломж хүртээмжийг сайжруулахад тогтмол анхааран ажиллаж байна. Тухайлбал, тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай буюу оюуны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан теле хичээлийг нэмж бэлтгэлээ. Ингэснээр монгол, казак, тува, дохионы гэсэн дөрвөн хэл дээр дараах зургаан чиглэлээр теле хичээл хүргэж байгаа юм.
 

  • Сургуулийн өмнөх боловсрол
     
  • ЕБ-ын 1-12 дугаар анги
     
  • Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан
     
  • Насан туршийн боловсролд зориулсан
     
  • Оюуны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан
     
  • Эрүүл мэндийн
     

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон сургуулийн өмнөх боловсролын /цэцэрлэгийн/ хүүхдүүдэд зориулсан теле хичээлийн ирэх долоо хоногийн /2020.03.16-20/ хуваарийг хүргэж байна. 

Теле хичээлийг нийгмийн сүлжээгээр хяналтгүй цацах, бага ангийн хүүхдүүдэд сошиал хаяг нээх зэргийг хориглож, цахим орчны халдлагаас хүүхдүүдээ хамгаалахад анхаарна уу. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top