Скайтелийн хэрэглэгчид ТЕЛЕ ХИЧЭЭЛ үнэ төлбөргүй үзэх боломжтой боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 15

ЕБС-ийн сурагчид болон цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хүргэх цахим болон теле хичээлийг Монголын телевизүүдийн холбоо БСШУСЯ-тай хамтран бэлтгэж, орон даяар хүргэж байгаа билээ.

Дэлхий нийтэд тархаад буй КОВИД-19 халдварыг даван туулахаар бүгд хамтдаа зүтгэж байгаа энэ үед скайтел компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сурагчдад зориулсан цахим хичээлийг хүртээмжтэй болгох үүднээс дата төлбөргүй багц гаргажээ. 

Скайтелийн дугаараас 123 тусгай дугаарт “hicheel” гэж илгээн нэмэлт дата багцаа идэвхжүүлээд гуравдугаар сарыг дуустал теле хичээлээ цагийн хязгаарлалтгүй, үнэ төлбөргүй www.econtent.edu.mn  сайт руу хандан үзээрэй.

Дата багц нь  идэвхжүүлсэн өдрөөс тухайн сарыг дуустал хүчинтэй бөгөөд econtent аппликэйшнээ шинэчлэх шаардлагатайг анхаарна уу.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүрэлочир(66.181.161.32) 2020 оны 03 сарын 31

Зөв

1  |  0
hishignyam(202.55.188.89) 2020 оны 05 сарын 13

goe bna

2  |  1
ХЮГЭРЛЭЭ(202.126.88.39) 2020 оны 03 сарын 31

Облбоцл

2  |  0
Уүуцүцү(202.126.88.39) 2020 оны 03 сарын 31

Бвбжьв

1  |  0
Top