Испанийн Ерөнхий сайдын эхнэр коронавирусний халдвар авчээ

2020 оны 03 сарын 15

Испанийн Ерөнхий сайд Педро Санчесийн гэргий Бегония Гомес коронавирусний халдвар авчээ. Энэ талаар Испанийн Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Ерөнхий сайдын ажлын байр болох Монклоа ордон дахь хүмүүсээс шинжилгээ авахад Бегония Гомесийн шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарчээ.

Испанид гуравдугаар сарын 15-наас эхлэн 15 хоногийн хугацаанд иргэдийг онц шаардлагагүй үед гэрээсээ гарахыг хориглож байна. Энэ хугацаанд иргэд хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлэгт очих  болон ажилдаа ирж, очих үедээ л гэрээсээ гарч болох юм.

Тус улсад коронавирусний 6315 тохиолдол бүртгэгдэж, 191 хүн нас барж,  517 хүн эдгэрсэн гэсэн мэдээ байна.

 

 

Top