Торонто Репторс багийн ихэнх гишүүдийн шинжилгээ СӨРӨГ гарлаа

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 14

Коронавирусний халдвар илэрсэн “Юта Жазз” багтай таарч тоглосон Торонто Репторс багийн тамирчин болон  гишүүдийн шинжилгээний хариу “сөрөг” буюу коронавирусгүй гэж гарчээ.

“Багийн арын алба болон тамирчид гээд бүх хүнд авсан шинжилгээний хариу ихэнх нь сөрөг гарлаа. Одоо хүлээгдэж буй хэд, хэдэн шинжилгээ бий. Гэхдээ мөн дээрхтэй адил сөрөг гарна гэж найдаж байна” гэж Торонто Репторс багийн албан мэдэгдэлд дурджээ.

Юта Жазз багийн тоглогч Руди Гобер болон Донован Митчелл нараас коронавирус илэрсэнтэй холбогдуулан өнгөрсөн 10 хоногт тус багтай таарч тоглосон таван багийн бүх гишүүдийг тусгаарлан, шинжилгээ авч байгаа билээ.

Хэдийгээр Торонто Репторс багийн гишүүдийн шинжилгээний хариу сөрөг гарсан ч үргэлжлүүлэн хөл хорионд байх аж.

Эх сурвалж: City News

Top