КОВИД-19 | Вашингтон мужийн асрах газрын 47 ажилтнаас халдвар илэрчээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 14

АНУ-ын Вашингтон мужийн Көрклэнд хот дахь хөгшчүүдийн асрах газрын 47 ажилтнаас коронавирус илэрчээ.

Үүнээс гадна таван ажилтны шинжилгээний хариу хүлээгдэж байгаа бол 18 ажилтнаас шинжилгээ авахаар болж тусгаарлаад байна.

Харин 24 ажилтнаас шинжилгээ авахад коронавирус илрээгүй ажээ.

Тус асрамжийн газарт сувилуулдаг ахмад настнуудыг гэр бүлийнх нь зөвшөөрлийн дагуу ойролцоох эмнэлгүүдэд хуваарилж, гэр бүлийнхэн нь асрах боломжтой бол асран хамгаалагчид нь шилжүүлж буй аж.

Эх сурвалж: Fox News

 

 

 

Top