Биатлонч Э.Энхсайхан залуучуудын Европын АШТ-д оролцлоо

Админ | Zindaa.mn
2020 оны 03 сарын 13

Ц.Энхтүвшин , “ТАВАН ЦАГАРИГ”

Австрийн Хохфильцен хотноо энэ сарын 10-15-нд болж буй биатлоны залуучуудын Европын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний 10 км-ийн спринт уралдаан өнөөдөр болж, манай Монголын тамирчин Энхбатын ЭНХСАЙХАН маань Ази тивээс ганцаараа оролцож, 121 тамирчнаас (118 нь барианд орсон) 32:48.7 амжилтаар 66 байрт орлоо. Э.Энхсайхан хэвтээ байрлалаас 4 сум алдсан бөгөөд босоо байрлалаас харин нэг ч сум алдаагүй. Манай тамирчны ард биатлон өндөр хөгжсөн Беларусь, ОХУ, Франц, Итали, Украин, Словени, Австри, Словак зэрэг орны тамирчид орж байна гэхээр манай хүн хэр зэрэг уралдсаныг тодорхойлж болох юм.

Энэ зайд Словенийн А.Сизар 26:30.0 ( 0-0 буюу нэг ч сум алдаагүй) -аар алт, Чехийн В.Хорнинг 26:51.2 (0-1)-аар мөнгө, Швейцарын Н.Хартвег 26:58.5 (0-0)-аар хүрэл медаль хүртлээ.

Мөн Олон улсын биатлоны холбооны цуврал тэмцээний (19 тэмцээнд оролцсон дүнгээр байр эзлүүлдэг бөгөөд 17 цувралын дараах дүнгээр) залуучуудын эрэгтэй багийн Үндэстний цомын дүнгээр Монголын баг анх удаа 1000 онооны дээс алхаж, 1034 оноогоор нийт 44 орноос 25-д бичигдэж байна. Үндэстний цомд Франц, Герман, Чех, ОХУ, Словенийн багууд “айргийн тавд” яваа. Азийн орнуудаас Казахстан 15-д, Монгол 24-д, Япон 30-д, БНСУ 38-д, Кыргызстан 44-д бичигдэж байна. Нэг үгээр Азидаа бол манайх “аман хүзүүнд” явна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.52) 2020 оны 03 сарын 14

Залуу минь зорилгынхоо төлөө бүхнийг хий. Чамд ирээдүй байна.тгр засгаас дэмжлэг үзүүлээч.Залгамж үеийг нь одооноос бэлдэх хэрэгтэй. Амжилт гаргах бүрэн боломжтойг чи бусдад харуулж чадлаа.Олигтойхон төртэй бол манай залуучууд спорт, урлаг, оюун ухааны бүх салбарт дэлхийд тэргүүлэх, монгол хүний үнэлэмжийг өндөрт гаргах бүрэн боломжтойгоо харуулсаар байна.Иймд ард түмэн минь 2020 оны сонгуулиар хулгайчуудаасаа салцгаая.

0  |  0
иргэн(192.82.66.172) 2020 оны 03 сарын 13

баяр хүргэе

0  |  0
zochin(66.181.187.227) 2020 оны 03 сарын 13

BUGS DOLOOJ TEND CORONA AWCH YAKH NI WE ?

0  |  0
Top