КОВИД-19: NHL тэмцээнээ зогсоохгүй

2020 оны 03 сарын 12

Өнөөдөр Хойд Америкийн сагсан бөмбөгийн NBA холбооноос 2019 - 2020 улирлын тоглолтоо завсарлаж байгаагаа зарласан билээ.

Харин хоккейн NHL холбоо коронавирусний улмаас улирлын тэмцээнээ зогсоохгүй гэдгээ мэдэгдлээ.
 


Холбооны  албан мэдэгдэлд “NBA-гийн тамирчнаас халдвар илэрсэн тул улирлын тоглолтоо тодорхойгүй хугацаагаар завсарлаж байгаагаа зарласан. Манай холбоо эмнэлгийн шинжээч, судлаач нартай байнга зөвлөлдөн, хамтран ажиллаж байгаа” гэж дурджээ.

Одоогийн байдлаар тус лигийн “Коламбус”, “Сан-Хосе” багууд үзэгчгүй тоглох шийдвэр гаргаад байгаа билээ.

Top