САЙХАН МЭДЭЭ: Т.Ганболд ээж, охидыг шинэ байртай болгожээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 11

"Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд ээжийгээ босгохоор зүтгэж яваа охидод байр авч өгөхөөр болсон тухай өмнө нь мэдээлсэн билээ.

Охидын ээж Ц.Наранцэцэг 2012 онд согтуу жолоочийн буруугаас болж автомашины осолд орсон юм.  Осолдсоныхоо дараа нөхөртөө үүрүүлэн, эмчилгээ хийлгэж, ахин хөл дээрээ босож, амьдралын төлөө зүтгэж байсан ч 2016 онд түүний нөхөр нь автомашины ослоор нас баржээ. Нөхрөө нас барсны дараа гурван үрээ тэжээж, гэдэс цатгалан, дулаан байлгах гэсэн эх хүний аугаа их тэвчээрээр ямар ч ажлыг гололгүй хийж ирсэн ч барилга дээр ажиллаж, хүнд зүйл өргөснөөр ослын үеийн гэмтэл нь дахин сэдэрч, суумгай болсон юм. Гэрээс гарах нь битгий хэл алхаж, босож чадахгүй хүнд байдалд орсон түүнийг охид нь асарч тойлсоор өдийг хүрчээ.

Энэ тухай нэвтрүүлэг NTV телевизээр гарсны дараа “Алтан Дорнод” ХХК-ийн захирал Т.Ганболд сошиал хуудсаараа дамжуулан хүүхдүүдэд туслахаа илэрхийлж, дараа нь тэдэнтэй эмнэлэг дээр очиж уулзан, байртай болгохоо амласан юм.
 


Тэгвэл ээж, охидын нар гийсэн өдөр өнөөдөр тохиож, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлдвэр үйлчилгээтэй ойрхон байрлалд 2 өрөө байртай болжээ. “Алтан Дорнод” ХХК-ийн захирал Т.Ганболд хандив зохион байгуулагчдын хамт Ц.Наранцэцэг болон гурван хүүхдийн хамтын үл хөдлөх хөрөнгө болгон бичиг баримтыг хүлээлгэж өгсөн байна. 

Сайн үйлс дэлгэрэх болтугай

Хандивын данс 5018851593 (Хаан банк)

Хүлээн авагчийн нэр: Ц.Наранцэцэг

 

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхцэцэг(150.129.140.58) 2020 оны 03 сарын 12

БАЯР ХҮРГЭЕ. НИНЖИН СЭТГЭЛТЭЙ ЗАЛУУ ЮМАА. ЭЭЖ ШИГЭЭ ДҮҮ ШИГЭЭ БОДОН СЭТГЭЛ ГАРГАСАНД ТАНЬ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТАЛАРХАЖ БАЙНА. ЭНЭ БҮГДИЙН ИРЭЭДҮЙ НАР ШИГ ГЭРЭЛТЭЖ БАЙХЫН ЕРӨӨЛ ӨРГӨЕ.

0  |  0
иргэн(103.194.176.121) 2020 оны 03 сарын 12

сайн залуу бна Таниар бахархаж ажил хөдөлмөр амьдралд тань хамгийн сайн сайханыг хүсэн ерөөе

0  |  0
Батболд(202.9.46.138) 2020 оны 03 сарын 12

Буянтай сайхан ажил хийжээ.

0  |  0
Монгол хүн(192.82.77.89) 2020 оны 03 сарын 12

30 жил төр барьсан хүмүүс дунд ийм буян үйлдэж байсан хүн мэдэхгүй юм байна. Сайн байна мундаг залуу минь. Төрд орж илүү их буянтай сайхан зүйлсийг хийгээрэй. Одоогийн байгаа новвшнууд хэрэг алга нэгэн ч

0  |  0
Зочин(122.201.21.246) 2020 оны 03 сарын 12

Сайн санааны үзүүрт шар тос. Ийм хүмүүс олон болоосой.

0  |  0
Зочин(203.91.115.52) 2020 оны 03 сарын 12

Зөв сайн залуу бна Монголын төрөөс төрсөн тэрбумтангууд энэ хүнээс үлгэр жишээ авах хэрэгтэй Манай баячууд бөх морь гээд хэдэн арван саяар нь өгдөгийн хажууд энэ бол жинхэнэ өглөг буян болноо

0  |  0
Ah(103.26.193.100) 2020 оны 03 сарын 12

Ganbold er hun bnaa

0  |  0
зочин(43.228.129.20) 2020 оны 03 сарын 12

Маш сайн байна энэ бол энэ хүн сэтгэл зүрхтэ й байна гэсэн үг, ,харин бусад нь ард түмнийг хохироогоод өдөр шөнөгүй ажиллуулаад хөлс хүчийг нь сорж амьдарсаар л байгаа

0  |  0
зочин(43.228.129.20) 2020 оны 03 сарын 12

Маш сайн байна энэ бол энэ хүн сэтгэл зүрхтэ й байна гэсэн үг, ,харин бусад нь ард түмнийг хохироогоод өдөр шөнөгүй ажиллуулаад хөлс хүчийг нь сорж амьдарсаар л байгаа

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 12

Uhaantai tom ohin joohon amar boloh ni hoorhii us tylee gehgui, ….Mongoliin tor ajlaa hii hymyysee harj yz

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 12

odoo tegeed dyyreg ni harj yzej byazhan hyyhdyydiig tamlalgui ,hynd surtal gargaad bailgui byh shiljilt hodolgoon , surguuli zezerleg yu baidgiin bygdiig ni shuud hiigeed ogoh heregtei shdee,…medeej eej yavj chadahgui …hyyhdyyd yahaach medehgui shyydee, Niigmiin asuudal hariuzsan yam gazruud ajlaa hiimeer umaa, eroosoo ard tymnii dund sudalgaagui baidag umuu yadarsan tuslamj demjleg heregtei hymyysteigee ajillahgui, eroosoo tuslahgui umaa,... hiih estoi yyrgee bielyylehgui umaa…!!! Hoorhii hezyy huvi zayand ortson eej hyyhdyyd yamar bayartai baigaa boldoo, bie ni tyrgen saijrahiig hysej erooe

0  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 03 сарын 12

xevteriin ex yasan bayrlaj baugaabol doo

0  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 03 сарын 12

uum er xun yadaj 100 bolbol mongol maany sergene dee

0  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 03 сарын 12

dorligjab elbegdorj saikhanbileg batuul zoljargal buudsan ch bagadna

0  |  0
Bbb(202.126.88.128) 2020 оны 03 сарын 11

Shiliin sain er ta bnshuu.amjilt ta chadlaa

0  |  0
Bbb(202.126.88.128) 2020 оны 03 сарын 12

Sain zaluu gej bagadaj bn.harin harin superman gej olon humuusiin toloo sain uilsiin toloo hj chadna.tanid ih bayarlaj bgaaa.olon mongolchuud tanii toloo.

1  |  0
saihan medee(77.38.148.28) 2020 оны 03 сарын 11

САЙН ЗАЛУУ БАЙНА ДАА.САЙН УЙЛС ДЭЛГЭРЭГ!

0  |  0
Иргэн(192.82.70.57) 2020 оны 03 сарын 11

Дорлигжавыг бодвол хүнд тусласан сайн хүн байна. Санасан санаа нь сэтгэлчилэн бүтэж байх болтугай! Ерөөл бат оршиг.

0  |  0
Зочин(139.5.219.26) 2020 оны 03 сарын 12

”Алтан Дорнод” ХХК-ийн захирал Ганболдод баяр хүргэе. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг. Ядарсан гэр бүлд хийсэн буян нь түм бумаар үржиг. Ажил үйлс нь үргэлж өөдрөг.

1  |  0
Зочин(66.181.187.201) 2020 оны 03 сарын 11

Сайн санааны үзүүрт сүү гэдэг дээ Ямар сайхан сэтгэл вэ хийсэн буян нь түм түмээр арвижих болтугай

2  |  0
Зочин(192.82.67.193) 2020 оны 03 сарын 11

Буян юмаа. Хэлсэн ярьсандаа хүрдэг л захирал бнаа. Ажил үйлс бизнес нь үргэлж өөдрөг байг, эх охидууд хайр буяныг сайхан дааж амьдраасай

3  |  0
Зочин(202.9.40.135) 2020 оны 03 сарын 11

byantai zaluu ymaa baxarxaj bna

4  |  0
Bayarlalaaa ganboldo(192.82.78.73) 2020 оны 03 сарын 11

Er hun. Jinhene ER XUN

3  |  0
ganaa(103.10.21.40) 2020 оны 03 сарын 11

Естой мундаг ганболд

3  |  0
ganaa(103.10.21.40) 2020 оны 03 сарын 11

Естой мундаг ганболд

1  |  0
ха(103.9.90.98) 2020 оны 03 сарын 11

одоо бусад сайн санаат хүмүүс эдгээр хүүхдүүдэд туслаж гэр нь хэрэгцээтэй хөргөгч хөлдөөгч, буйдан угаалгын машин...... дулаан хувцас .. хоолны мөнгө гээд амьдарл ахуйд нь тусалъя

1  |  0
Хотын хүүхэд(64.119.22.73) 2020 оны 03 сарын 11

Ганболд таны ажилд амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсье. Сайн үйлс тань дэлгэрэх болтугай.

3  |  0
зочин(61.252.236.248) 2020 оны 03 сарын 11

Мундаг залуу бна.Ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэе

3  |  0
Зочин(202.9.46.8) 2020 оны 03 сарын 11

Ганболддоо ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

4  |  0
Zochin(139.5.216.141) 2020 оны 03 сарын 11

Mundag zaluu yumdaa.ongotsond taarch bsn.uils n butej yavah boltugai.hichneen bayarlaj bgaa boldoo ter humuus.

4  |  0
Top