ДОРНЫН ЗУРХАЙ: Андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн

2020 оны 03 сарын 12

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАРС САРЫН ТЭРГҮҮН ДАГУУЛ ОДТОЙ ХӨХ БАР ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2020.03.12, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 18
  • Наран ургах, шингэх: 07:11-18:53 цаг
  • Үс засуулбал: Тохиромжгүй
  • Барилдлага: Хотол чуулган
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
  • Суудал: Төмөр

Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top