АНУ-ын 34 муж улсад коронавирус бүртгэгдлээ

2020 оны 03 сарын 11

АНУ-д коронавирусний халдвар авагсдын  тоо 985 болж, 30 хүн нас бараад байна. 

Вашингтонд 24, Флорида мужид хоёр, Калифорнид хоёр, Нью Жерси, Өмнөд Дакотад  тус тус нэг хүн амиа алджээ. Калифорни мужийн Окленд хотод байгаа Grand Princess аялалын хөлөг онгоцонд халдвар авсан 21 хүн байгаа гэсэн мэдээллийг албаны хүмүүс өгч байна.

Өвчний тархалт улам нэмэгдэж, АНУ-ын 34 муж улсад нь халдварын тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс тус улсад олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоох, оюутан, сурагчдыг онлайнаар хичээлдээ суухад хүргэж байна гэж CNN мэдээллээ.

Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Энтони Фауки хэлэхдээ "Коронавирусний өвчлөл улс орны өмнө их сорилт, болгоомжлолыг дагуулж байна" гэжээ.

Top